Хөнгөхөн гэгч нь будчихаад доош буувал түүний туслах нь утасаа оролдон сууж байснаа надруу харан дуу алдаад

"Таны сул тал үзэсгэлэнтэй байх!"

"Яг чам шиг уу?" Гэтэл тэр худлаа инээн гарт минь байх цүнхийг авсаар гадагш гарлаа. Хэдий тэнд очихыг хүсэхгүй байсан ч Сэүний хувьд чухал гэсэн бол чухал биз.

Бид явсаар тийм ч анхаарал татахуйц том биш газар ирэн хаалгаар ормогц энэ гаднаасаа тэс өөр нь мэдэгдэж байв.. Аргагүй л мөнгөтэй хүмүүс..

Тэдний тансаг хэрэглээ.. Үнэхээр л өндөр зэрэглэлийн мэт хүмүүс цуглачихаж. Ийш тийш Сэүнийг хайн харсан ч тэр огтхон ч харагдсангүй..

"Та хэнийг хайж байна?"

Үйлчлэгч болтой залуу миний хажууд бараг л наалдах нь шахам ийнхүү асуух бөгөөд би ч сурснаараа түүнээс зайгаа аван

"Аан зүгээрээ" гэтэл тэр бага зэрэг ил гарсан байх хөлрүү минь ширтэж байснаа үл ялиг хүрээд

"Хөөх.. үнэхээр зөөлхөн юмаа?"

Золтой л цочсондоо орилчихсонгүй! Тэрний заваан харцнаас дальдчин зогсож байтал Сэүн урдаас минь хоёр гараа энгэртээ тэвэрчихсэн биднийг тухтай гэгч нь харан зогсож байв...

"У Сэүн" гэтэл тэр залуугын харц гэнэт л хачин болсноо юу ч хэлэлгүй цааш явах нь тэр. Мэдээж шүүдээ..

Сэүн тас хар хувцас өмсчихсөн надруу удаан гэгч нь алхаж ирснээ үл ялиг инээх аядаад

"Яагаад миний урмыг хугалаад байгаа юм?"

Түүний өмс гэсэн хувцасыг өмсөөгүйгээ гэнэт л санан хоолойгоо засан өөр тийш харвал тэр чихэнд минь

"Хевон үгэнд орохоо больж дээ.. яадаг юм билээ энэ хүүхдийг?" Хэмээн их л уураа барих гэж байгаа мэт хэлж байв.

Саяны залууг тэр харсан хэрнээ хараагүй мэт өнгөрч байгаа нь үнэхээр хачин. Тэр утасаараа оролдож байснаа үсээ хойшлуулан

"Болчихлоо" хэмээн учир битүүлэг үг хэлэн инээмсэглэнэ.Энэ үед нь түүний хамгийн ихээр үзэн яддаг хүн биднийг чиглэн ирж байгаа харагдав..

Тэр түүнийг анзаарсан мэт ёжтой инээмсэглэн намайг өөртөө улам чанга нааснаа

"Хөөх.. Ноён Бэкхён энд зочилох гэж" хэмээн цаанаа л түүнийг ёжилсон байртай хэлнэ.

Бэкхён ч түүнд мөчөөгөө өгөлгүй бага зэрэг бөхийгөөд

"Өнөөдөр шиг ийм гайхалтай өдөр чамайг харна гэж мэдэж байсан юм"

Тэдний харц хэн ч харсан бие биенийгээ замаасаа зайлуулах хүсэлдээ автаж байгаа мэт л..

"Өөхх? Сайн уу Хевонаа? Чи ч үзэсгэлэнтэй хэвээрээ байх шив?"

Түүнийг ингэж хэлмэгц Сэүн юу ч бодолгүй надаас гараа салгаснаа

"Хүсвэл чи түүнийг түр зээлж болно шүү!"

Сэүн яг юу бодоод байгааг мэдэхгүй ч тэр чөтгөрийн бодолдоо автчихсан байгаа гэдэгт мөрийцье. Харин Бэкхён үл ялиг ёжтой инээснээ түүний мөрөн дээр хэд тогшчихоод цааш явах бөгөөд Сэүний инээмсэглэл түүнийг холдмогц л алга болон хөмсөгөө зангидсаар ширээн дээр өрөөстэй байх вискиг аван нэг амьсгаагаар л ууж дуусган үлдсэн нэг мөсийг амандаа хийн энгэрээс минь гэнэт л татсанаа үнсэж эхлэх бөгөөд түүнээс хүйтэн мэдрэгдэж байлаа.

Сэүн эрүүг минь барин амийг минь бага зэрэг ангайлган өнөөх мөсөө надад өгчихөөд уруулаа арччихаад

"Дагаад яв. Сэтгэлээ сэргээцгээе"

Мэдээж би түүний араас чимээгүй гэгч нь даган алхаж байтал яг л бодсоноор минь түүний туслахууд өнөөх үйлчлэгчийн бүх хувцасыг урчихсан цээжин дээр нь
Би бол гаж донтой новш
Хэмээн сийлчихсэн бололтой... Түүнийг хараад өөрийн эрхгүй л гараа чанга атган зогстол Сэүн түүний урд суун их л сонжсон мэт харж байснаа

"Чи тэнэг биш л юм байнашд. Намайг хэн гэдгийг мэднэ биздээ?"

Тэр залуу хурдхан гэгч нь толгойгоо дохьтол Сэүн ёжтой инээн халааснаасаа түүнд тамхи гаргаж өгөн аманд нь зуулгаад

"Өө гал яачихлаа?"

Түүнийг ингэж хэлмэгц туслахууд нь бүгд л түүнд галаа сунган өгөх бөгөөд Сэүн гарт тааралдсанаа л аван түүний тамхыг асааж өгөөд

"Тэгээд би хэн юм?"

Тэр залуу тайвширахын тулд тамхиа урт гэгч нь сороод

"Би таны эхнэр гэж мэдээгүй" хэмээн уйлах гэж байгаа мэт л дугарна. Сэүн ч толгой дохин

"Мэдэж байна даа. Хараал идсэн асуултанд минь л хариулаадах"

Тэр залуу хэлэх эсэхдээ эргэлзэж байтал Сэүн түүний тамхыг аван тоо тоолж байснаа нөгөө тамхиа түүний цээжинд наахтай зэрэгцэн

"Солонгосын хамгийн хүчтэй Мафийн толгойлогч У Сэүн"

Мэдээж. Тэр бол Мафийн толгойлогч.

Сэүн хүссэн хариугаа сонссон мэт дээш босон инээмсэглэж байснаа эргэж харснаа надруу дөхөн

"Бидэнд шийдэх асуудал бас байгаа байхаа? Хатагтай У Хевон?"

†DeBoss† Where stories live. Discover now