-"Өө Т-Тэхён?"

Жонгүг Юнаг ирнэ гэж бодож байсан тул арзайсан үстэй хийгээд хоолны тос үсэрчихсэн хувцас өмссөн байсан нь түүний санааг зовоож орхив. Тэхёнд ийм байдалтай харагдана гэдэг Жонгүгийн хувьд хар дарсан зүүд биз.

-"Юна эдгээрийг оруулаад өг гэсэн юм" гэж хэлчихээд Тэхён нөгөө гартаа барьсан ууттай зүйлс рүү гээ хяламхийв.

"Шин Юна чамайг ороод ирдэг л юм бол би---"

Жонгүгийг ингэж бодож дуусаа ч үгүй байхад гаднаас Юна тор дүүрэн юм барьсаар амьсгаадан орж ирлээ. Тэгээд Тэхёны авчирсан зүйлсийг оруулан "Баярлалаа Тэхён" гэчихээд цааш ороод явчихав.

-"Баяртай."

Тэхён Жонгүг рүү харсаар ийн хэлэхэд Жонгүг түүнд толгой дохин "Баяртай."

Тэр хаалгаа хаачихаад зочны өрөө лүү орон их л ууртайгаар,

-"Чи намайг ийм байдалтай байхад миний хуучин найз залууг гэрт минь аваад ирлээ, ямар гайхалтай талархамаар хэрэг вэ Юна!"

-"Уучлаарай даа, тэдний дэлгүүрт өөр хүн байгаагүй. Угаасаа Тэхён өөрөө оруулаад өгье гээд байсан юм."

-"Чи арай манайх руу орно гэдгээ түүнд хэлчихсэн байсан юм уу?"

-"Би Тэхёнтой ганц ч үг дугараагүй залуу минь тайвшир, Тэхён миний авсан ууттай зүйлсийг аваад гарчихсан байхад би хаашаа явна гэж хэлэх байсан юм? Сүм рүү юу?"

Юна түүнийг тоолгүй зурагт үзсээр ууттай чихрээ гарган идэхэд Жонгүгт хэлэх үг олдсонгүй. Тэр Юнад уурлах ямар ч хэрэггүй шүү дээ, зүгээр л Тэхёнд тийм байдалтай харагдсандаа л хэтэрхий бухимдчихсан байлаа.

-"Хоол чинь хөрөхөөс өмнө идэхгүй бол би идчихнэ шүү."

Жонгүг Юна руу чихмэл тоглоом шидэн хэлэхэд Юна толгой дохин "Харин чи үдэшлэгний цаг болохоос өмнө явж хувцасаа бэлд."

-"Новш гэж, тийм шүү дээ. Үдэшлэг..."

Жонгүг духаа алгадан угаалгын өрөө лүү гүйхэд шүршүүрийн чимээ Юнагийн инээдийг дарж байлаа.

-

Жонгүг сүрчигээ цацан сүүлийн удаа өөрийгөө толинд харчихаад Юнаг дагуулан гэрээсээ гарлаа.

Үдэшлэг болж буй газар арван минут яваад л очихоор газар байсан тул тэд сансаныг бодвол хурдан очжээ. Тэднийг очиход байшин хүмүүсээр дүүрсэн байх ба үдэшлэг хэдийн эхэлсэн байлаа.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now