Жонгүг зурагтаа унтраачихаад шууд л орондоо оров. Замд яваад ядраагүй ч тэр нэгний тухай бодлууд түүнийг ядрааж орхиж.

-

-"Бид хоёр томилолтоор долоо хоног Япон явна, хүсвэл цуг явж болно шүү."

Өглөөний цайн дээр Жонгүгийн ээж ийн хэлсэн нь Жонгүгийн хувьд гайхширал болох нь тэр. Түүний эцэг эх томилолтонд явж байсан хэдий ч хэзээ ч Солонгосоос гарж үзээгүй билээ.

-"Хэрэггүй дээ, би гэртээ үлдсэн нь дээр байх" гэж хэлчихээд Жонгүг аягаа угаалтуур луу хийснээ үргэлжлүүлэн "Тэгээд хэзээ явах юм?"

-"Үдээс өмнө гэхэд Сөүлд оччихсон байх хэрэгтэй болохоор гучин минутын дараа гарна."

Жонгүгийн ээж дэндүү тайвнаар ийн ярьж байгаа нь одоогийн нөхцөлтэй авцалдахгүй байна уу гэлтэй. Жонгүг толгой дохихоос өөрийг хийсэнгүй.

Гучин минутын дараа гэхэд Жонгүг аль хэдийн гэртээ ганцаар үлдсэн байлаа.

Жонгүг Юнаг гэртээ дуудахаар шийдэн утсаа гаргаад шалгаж байтал түүнд итгэмээргүй зүйл тохиолдсон байх нь тэр.

"@thv requested to follow you."

Жонгүг хөмсөгөө зангидан орж харвал Тэхёнд үзээд байх зураг байсангүй. Гэхдээ гуравхан зураг байсны хоёр нь Жонгүгийн авж өгж байсан зураг, харин нөгөөх нь Жонгүгийн хамтаар музей орохдоо авсан зураг нь байв.

Жонгүг одоо болтол энэ зурагнуудыг яаж авж байснаа бас музей орохдоо хэрхэн Тэхёны камерыг нууцаар цүнхэндээ хийж орж байснаа ч санаж байлаа. Бүр хором мөч бүрийг нь.

Жонгүг санаа алдсаар түүний хүсэлтийг устгачихаад Юна руу залгалаа. Түүнтэй ярилцах хэрэгтэй гэдгээ Жонгүг сайн мэдэж байсан юм.

-"Новш гэж өглөөний есөн цаг болж байхад чамд миний хэрэг гараа юу?"

Утсаа арай гэж авчихаад цаг хэд болж байгааг харсан Юна Жонгүгаас нойрмог хоолойгоор ийн асуухад Жонгүг "Өдөр манайд хүрээд ир, аав ээж явчихсан. Бас ярилцах зүйл байна" гэв.

-"Унтаж байгаад очих болохоор хоол бэлдчихээрэй" гэж Юна хэлчихээд буцаад дэрэндээ толгойгоо наалаа.

Харин Жонгүг гэрээ цэвэрлэхээр шийдэн зурагтаараа дуу тавин уртдуу хар үсээ дээш болгон боогоод цэвэрлэгээндээ орлоо. Магадгүй одоогоор энэ л түүнийг сатааруулж чадах ганц зүйл байх.

-

Жонгүгийг хоолоо хийж дуусгахтай зэрэгцэн хаалга тогших чимээ гарав. Жонгүг цаг руу нэг харчихаад том том алхан хаалга нээхдээ "Шин Юна чиний нойр энгийн хүнийхээс---" гэж хэлсэн ч үүдэнд нь зогсож байсан хүнийг хармагцаа чимээгүй боллоо.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now