-Ааваа би яагаад шилжих ёстой юм бэ? Манай сургууль сайн сургууль шдээ би шилжмээргүй байна.
Хэмээн намайг гонгнон аавын гарнаас зүүгдэн гал тогоо руу ороход ээж аяганд жүүс хийнгээ
-Кан Сүжин чи ингэсээр байх уу? Ах чинь энэ сургуульд яваад л Америк руу дөнгөж 18 настайдаа их сургуульд тэнцсэн шдээ чамд ч гэсэн боломж байгаа зүгээр энэ сургуульд сур!
Ээжийг уурлангуй хэлэхэд би ч чимээгүй л толгой дохин хоолоо идэж эхэллээ.
Шилжиж очсон эхний өдөр
Өглөө сэрдэг цагтаа сэрэн цайгаа уучхаад хичээлээ хийж эхлэв. Утасны минь сэрүүлэг дуугарахад цагаа,харвал 7:30 шинэхэн дүрэмт хувцас аа өмсөн доош буухад үйлчлэгч эгч аяганд минь шоколадтай сүү аягалж байв.
-Аав ээж хоёр сэрээгүй байгаа юм уу? Би дуудаад ирэх үү?
Үйлчлэгч эгч санаа алдан
-Захирал эзэгтэй хоёр аль түрүүн цайгаа уугаад явчихсан.
Ахиад л ганцаараа өглөөний цай уух нээ...
Цайгаа уучхаад гэрээсээ гартал гадаа жолооч зогсож байв. Сэтгэл санаа тиймхэн байгаа болохоор сургууль руу гаа алхаж явмаар байна.
-Би өөрөө явчих болохоор та явдаа.
-Бага эзэгтэй тэгж болохгүй ээ захирал мэдвэл би ажилгүй болно шүү дээ.
Тиймдээ надаас болж хүн ажилгүй болж болохгүй шүү дээ.
-Ойлголоо явцгаая.
Шинэ сургууль, шинэ хүүхдүүд, шинэ багш нар ядаргаатай юм аа.
Багш нарын өрөөнд орон нэрээ хэлэхэд менежер гэж хүн ирэн долигонож өглөө. Байнга л ийм зүйл болж байх юм.
Ангид орж ирэхэд хүүхдүүд бүгд л гайхан харцгааж байв. Аргүйдээ сургуулийн захирал оруулж өгч байна шүү дээ.
-Заа хүүхдүүдээ өнөөдөр танай ангид шинэ хүүхэд шилжиж ирж байна сайн тусалж дэмжиж байгаарай за юу!
Гэж захирал хэлэхэд хүүхдүүд толгой дохин хэдэн охидууд миний өмссөн хувцсыг харан шивнэлдэж байв.
-Ким Жиа гэдэг.
Хүйтэн царай гарган худлаа үнэн толгой дохин хамгийн ард цонхны хажууд суун гараа дэрлэн хэвтэв.
Захирал сонин инээн
-Хха заза би ингээд явыдаа
Хичээл орж эхлэхэд хажууд нэг хөвгүүн ирээд суучив. Надад тухгүй байсан болохоор
-Хөөе чи энд суудаг юм уу?
-Тийн чи шилжиж ирсэн хүүхэд юм уу?
-Тийн чи өөр газар суучих би ганцаараа суумаар байна.
-Хүсэхгүй байна Энэ их гоё суудал чи өөрөө өөр газар суу!
Энэ ямар сонин хүн бэ? Намайг хэн гэдгийг мэдэхгүй юм байхдаа сонирхолтой л юм.
أنت تقرأ
Chocolate milk
أدب الهواةБидний хайр догдлол дүүрэн аз жаргалтай үнэхээр амттай. Яг л шоколадтай сүү шиг...
