Югём олон юм ярилгүй хонх дугарахаас өмнө Жонгүгийг анги руугаа авч ороход бүгд л түүнийг хараад чимээгүй болох аж.

Хамгийн хачирхалтай нь өчигдөр шөнө түүнд дугаараа өгөөд байсан охин хамгийн урд сууж байх нь тэр.

-"Сайн байна уу? Намайг Жон Жонгүг гэдэг, шинээр шилжиж ирж байгаа сурагч байна. Нэг ангид суралцах болсондоо баяртай байна."

"Худлаа ярьмааргүй байсан юмсан."

Тэр өөрийгөө танилцуулчихаад худал хэлэх үедээ хийдэг зуршлаа хийхэд түүний баруун гарын хуруу хумсандаа урагдан өвдөхийн сацуу бага зэрэг цус гарсан байлаа.

-"Сайн уу? Намайг Минжү гэдэг тэгэхээр... одоохондоо манай ангийг хариуцаж авсан багш байхгүй байгаа болохоор би ангиа зохицуулдаг юм л даа. Тиймээс чи хоёрдугаар салааны эхний ширээнд очоод суучих."

Минжү хэмээн өөрийгөө танилцуулсан охин түүнд суудлыг нь зааж өгөхөд өчигдөр шөнөөс хойш мэдэрсэн тэр хурц харц Жонгүгийг дахин онилож байв.

-"Албан ёсоор танилцчихъя. Хан Юри."

Яг одоо Жонгүг рүү гараа сунгах энэ охин өчигдөр шөнө хагас нүцгэн шахуу явж байсан охин гэхэд хэтэрхий итгэмээргүй санагдана.

-"Жонгүг" гэж хэлээд Жонгүг түүний гараас барилгүйгээр хичээлээ гаргахтай зэрэгцэн залуухан багш орж ирэн самбар дээр тэгшитгэл бичиж эхлэлээ.

-

-"Шинэ сурагч, хичээлийн дараа завтай бол надтай хамт хэдэн хүүхдэд давтлага өгөхгүй биз?"

Тооны багш Жонгүгаас ийн асуух үед Жонгүг түүнд зөвшөөрч оройн таван цагийн үед номын санд цуглахаар тохиролцов.

Сурагчид нэг нэгээрээ гарч явсаар Югём, Юри, Жонгүг гурав л үлдэх үед Югём Жонгүгийг гайхсан янзтай,

-"Хөөх, чиний толгой чинь царайнаасаа илүү юм гээч" хэмээхэд охин хажуунаас нь "Би ч бас чамаас давтлага авмаар байна" гэсээр хошуугаа урагш түрэх нь Жонгүгт таалагдсангүй.

-"Би сайн биш ээ."

-"Тоглоод байна уу? Чи шинэ тооны багштай бараг л дайтаж байсан, түүний гаргасан хариу буруу болох үед царай нь хэрхэн хувьсаж байгааг харсан бол ч... Ямартай ч чи үнэхээр сайн юм аа."

Югёмийн яриа охиныг залхаасан бололтой өөрийгөө толинд харчихаад гархаасаа өмнө Жонгүг рүү хэсэг ширтчихээд гарав.

You ||TK||Where stories live. Discover now