Исүгийн шивэгчид болж буй үйл явдалд сандрах бол Сэхигийн уур дүрэлзэн

"Чи муу дорд эм яаж зүрхэлж байнаа? Шин бага авхайд яг одоо хүндлэл үзүүл!" гэж чанга дуугаар хэлэв.

"Тэгэхээр энэ охин Шин овогтын авхай байх нь" гэж Бэкхён дотроо бодоод өөрийн эмэгтэйг дордоор дуудсан авхай руу үг хэлэх гэж байтал

Жина түүн рүү муухай харсаар "Би яагаад түүнд хүндэтгэл үзүүлнэ гэж? Энэ хатгуурыг би түрүүлж харсан. Чиний нүдэнд боол шиг харагдаад байна уу?" гэж ихэд дээрэнгүй хэлсэнд  асарт байсан хүн бүрийн анхаарал  тэдэн рүү шилжив.

"Тэр ингэж уурлаж мэддэг байсан билүү?" гэж Бён залуу эзэн ч дутахааргүй гайхав.Жилийн хамгийн хүндтэй наадамд Бэкхёныг дагалдан ирсэн дууч эмд дэлхийг гартаа атгасан аятай санагдах нь даамжиггүй. Тэгээд л зэс нь цухуйсан бололтой!

"Сэхи хэрэггүй." гэж аяархан шивнээд "Авхай таньд энэ хатгуур таалагдсан бололтой ав даа" инээмсэглэн Исү хэлсэнд Жина ёжтой харчихаад хажууд нь зогсох Сэхид "Тэгмээр юм даа! Харин чи надаас яг одоо уучлалт гуй!"

"Юу гэнээ? Чи намайг хэний охин болохыг мэдэх үү? Цол хэргэмгүй ший янгууч надаас уучлалт гуйхыг шаардана гэнээ?" гэж Сэхи оволзон хэлэхэд Жина гэнэт л өөрийн ялдам нүүрээ гаргах ёстойгоо мартсанаа санаад нүдэндээ нулимсыг цийлэгнүүлж Бэкхён руу харахад өнөөх нь Исү рүү ширтэж байлаа. Тэгэхэд нь улам л нулимсаа гарган  "Э...эзэнтээн" гэж чангаар уйлж гарав.

Бэкхён түүний дуугаар харвал Жина уйлсаар "Намайг ший янгууч гэлээ, та сонссонгүй юу" гээд Сэхи рүү заахад тэр ширүүнээр Шин авхайн хажууд зогсох нэгнийг хараад

"Кан түшмэлийн охин, нэр хүндтэй айлын охин боловч амнаас нь ийм бүдүүлэг үг гарах гэж! Нэг муу хатгуураас болж миний эмэгтэйг доромжилно гэнээ? Аав болон ах нарын чинь дээр хэн байдгийг санаарай!" хэмээн хатуухан хэлсэнд Сэхи дахин сөрж үг хэлэх гэтэл Исү байдал эвгүйтэж байгааг ойлгон Сэхигийн өнөөдрийн сүйт бүсгүйгээр зарлагдах баярыг үймүүлэхгүйг хичээн

"Бён залуу эзэнтэн ч ааваараа далайлгахгүй байна гэж үү? Та ч мөн нэр хүндтэй айлын залуу эзэн, эмэгтэй хүмүүсийн шалдар булдар ярианд хошуу нэмэрлэх хэрэг юусан билээ. Та энэ үйлдлээрээ хэний нүүрийг улайлгахыг хүсээ вэ?" гэж тайвнаар хэлээд "Энэ хатгуурыг авахыг хүссэн юм бол ав даа, дахин харвал хямд шилиан хаш бололтой. Манай гэрийн дарсны ваарыг үүгээр хийдэг юм." хэмээн хэлчихээд Сэхиг дагуулсаар асраас гарлаа. Түүний хэлсэн үг цөм үнэн байсан тул Бэкхён ард нь юу ч хэлж чадалгүй хоцоржээ. Зүү шиг хэлтэй эм!

"Хямд эмэгтэй аргагүй хямд зүйлд шунах юм гээч" гэж асрын хаа нэгтэйгээс дуу гарахад Жинагийн нүүр улайн өөрийгөө байдалд хийснээ ухаарав. Хаш хатгуурыг авбал хямд эмэгтэй, авахгүй бол хий дэмий нулимсаа гарзадсан нэр зүүнэ. Энэ намагнаасаа гарахын тулд дахин залуу эзэн хажуу талын худалдаачнаас алтан хатгуурыг нь түүнд авч өгөн бусдын нүдийг хариулаад хамтдаа асраас гарлаа.

Жинагийн гэх үнэлэмж багаар буурсан мэт сэтгэгдэл төрөв. Гэсэн ч нулимсыг нь арчаад "Таалагдаж байна уу?"

"Тийм ээ гэхдээ нэг том сувд нэмчихсэн бол илүү гоё байхгүй юу! Та надтай гэрлэчихээд ийм хатгуурыг өдөр болгон сольж зүүлгэнэ биздээ?" гэж сийхгүй хэлэхдээ нүд нь гэрэлтэх аж.

Залуу эзэнтний санаа гэнэт зовлоо. Учир нь түүний ээж Бён том эзэгтэй Жинаг үгүйсгээд байдаггүй боловч эдлэл чимэглэлээр өөрийгөө төдийлөн гоёдоггүй даруу эмэгтэй. Харин бэр нь хадам эхээсээ илүү гоёж гоодон нэг өргөөнд аж төрвөл хүмүүс юу гэж хэлэх вэ?

Асраас гарсан хоёр авхай бие биен рүүгээ харан санаа алдав.

"Чи яаж ийм хүнтэй ураг барилдана аа?"

"Чиний өнөөдрийн баярыг үймүүлчихсэн үү?" гэж зэрэг хэлээд инээлдэв.

Eternal love ||bbhOpowieści tętniące życiem. Odkryj je teraz