"Охин би богино сэтгэж" гэсээр доошоо харан хэлэхэд эзэгтэй эрүүнээс нь өргөн хурц харсаар "Би чамайг хамгийн хүчирхэг гэр бүлтэй ураг барилдуулах болно. Одоо нүүрээ угааж энгэсэг түрх Гү авга эгч чинь энэ жилийн намрын баярыг зохиож байгаа, тэнд энэ хүрээний бүхий л нөлөө бүхий овгийн хүмүүс ирж ирээдүйн бэргэнүүдээ сонждог. Чи шүлэг унших, уран бичилт, дэвүүрт бүжигээрээ хэнд ч гүйцэгдэхгүй тиймээс энийг өөрийгөө таниулах боломж гэж ойлго" гээд гараа авахад

"Ойлголоо ээж ээ" гэсэн 3-р авхайн намуухан хоолой сонсдоно

Энэ үеэр 6-р бага авхай Шин настанд бараалхахаар сайхан хатгаж дууссан үнэрт уутаа барин инээмсэглэж явлаа. Тэгэх зуур Шин ноёнтон худал инээмсэглэн "Исү миний охион, нааш ир аавтайгаа цэцэрлэгээр зугаалаач" гэхэд баярын зоогоор л аавыгаа хардаг түүний хувьд гайхширам явдал байлаа.

"Охин миний бие аавд мэндчилэе" хэмээн ёслов.

"Сайн охин" гэсээр толгойг илээд "Чи минь багадаа эхийгээ алдсан, би төрийн хэрэг хөөж чамдаа олигтой ч анхаарал халамж тавиагүй байтал аль хэдийнээ гэрлэх насанд хүрэх болжээ?". Исү тэгэхэд л ойлгов аав нь сайн санааны үүднээс биш албаар түүнтэй ярилцахыг хүссэн гэдгийг. Гэнэт л хачин гунигтай санагдчихлаа

"Тийм ээ энэ өвөл би насанд хүрнэ аав аа" гунигтай инээмсэглэхэд

"Хариуцлагатай нас, одооноос ураг барилдах хүнээ зөв сонгох хэрэгтэй." гээд урт амьсгаа гаргаад "Чи мэдсэн байх, саяхан сүйн зууч ирээд явсан шүүдээ. Бён овогтоос ирсэн гэтэл том эгч чинь эсэргүүцээд сэтгэлд өөр хүн байгааг гэдгээ хэлсэн. Харин тийм том түшмэлийн саналаас манай гэр бүл татгалзчихвал өөр ураг барилдах овогтууд бидэнд сүйн санал илгээх болов уу гэдэг хэцүү асуудал. Аавынхаа юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх"

"Аавын санаагаар бол намайг эгчийн оронд сүйн саналыг хүлээж ав гэсэн үг тийм үү?"

"Ухаантай шүү, гэр бүлээ бодсон ч чиний ирээдүйг бодсон ч энэ хамгийн зөв сонголт гэж том ээж бид хоёр нь үзэж байгаа харин-"

"Харин эмээ зөвшөөрөөгүй байх" гэсээр гунигтай инээмсэглэн үнэрт уутаа ширтээд "Гэхдээ аав аа би татварын хүүхэд шүү дээ, зиндаа өндөр айл над шиг нэгнийг өөрийн залуу эзэнтэндээ эхнэр буулган авч өгнө гэж үү"

"Тэрэнд л санаа зовсон юм уу" хөхөрсөөр "Миний охины арга ухаан, үзэсгэлэнт царай байхад ийм жижиг зүйлд бүү санаа зов. Аав нь ойлголоо ойлголоо. Ухаантай охин шүү" гэсээр духан дээр нь учиргүй үнсчихээд инээмсэглэн яваад өгөв.

Eternal love ||bbhWhere stories live. Discover now