I

116 11 0
                                        

Ахиад мэдэрмээр байна... Түүнийг.
_
Түүнтэй ахиад л муудалцчихаад гэрээсээ гуяа алгадаад одлоо.

Нөхөртэйгөө гэрлээд 3 жил болсон ч сүүлийн хэдэн сар байнга л хэрүүл уруултай амьдрах болсон. Өмнө нь дөнгөж нахиалж буй цэцэг мэт байдаг байсан харилцаа маань удах тусам цэцэг нь томорч, одоо хатах цаг нь болсон мэт..

Өмнөх хэрүүлүүд дээр үргэлж найзындаа эсхүл төрсөн гэртээ очдог байсан. Сүүлд төрсөн гэртээ очиход аав, ээж хоёр маань гэрлэсэн эмэгтэй байж дуртай цагтаа ингээд гэр лүүгээ гүйгээд байж болохгүй гэж зэмлэсэн. Тэдэнд муудалцсан гэдгээ хэлэх зориг хүрээгүй минь тэр. Найз нөхөд гэвэл цөөн хэдэн хүн бий.

Найзууд маань ихэнх нь хүүхэдтэй, хол гэртэй байдаг болохоор тэдэн лүү зүглэх зориг ч хүрсэнгүй.

Саяхан ажлаасаа тараад одоо шөнийн 23 цаг болж байгаа болохоор үнэхээр өиеийн цэнэг маань дуусчихаж.

Хаана цаг нөхцөөж, Жуниныг унтахыг хүлээх вэ гэдгээ гудамж метрлэж алхах зуураа бодсоор...

Хажууд дуртай дуу минь эгшиглэв.

(Loveheadshot by INS)

Шөнийн клубын дууг сонсоод байдаггүй, огт өөр хөгжмийн сонирхолтой хүн ч энэ дууг кинон дээрээс сонсоод дуртай болсон.

Ингэхэд...

Би яагаад шөнийн клуб орж болохгүй гэж?

Хэдийгээр жаахан зохимжгүй хувцастай ч гэсэн... Энийгээ зохицуулж болох байх. Үгүй ээ ер нь.. Хэн намайг анзаарч харна гэж? Хоёр, гуравхан жилийн дараа 30 нас хүрэх нөхөртэй бүсгүйг?

Ийнхүү өөрийн бодолдоо автан хаалгаар орлоо. Тэр газар луу. Түүний байсан газар луу.

Өнөөх дуртай дуу маань солигдоод уянгын ая яваад эхэлчихэв. Би эхлээд уух зүйл авах гээд бармен руу зүглэлээ.

Тэр олон хүмүүсийн дундуур мөлхөж явах гэсээр байтал ахиад л ая нь солигдчихов. Энэ удаад хэнгэрэг хагалам рок дуу. Новш гэж. Толгой эргээд эхэлчихлээ.

Амжилттай зүглэсэн нэгэн дээрээ ирлээ. Хэтэрхий чанга аятай байсан болохоор хөмсгөө зангидаад сандал дээр суучихаад юу авахаа бодов.

Бармен залуу: 'Юу авах вэ? Эгчээ'

Үнэндээ би алкохол бараг л хэрэглэж чаддаггүй. Дасаагүй болоод ч тэр үү, ийм газар орж ирдэггүй болоод ч тэр үү тийм хариулт өгчихөв.

Би: 'Бүлээн ус авъя.'

Миний тэнэг ч юм шиг, шөнийн клубд орж ирчихээд алкохол авахгүй байгаа бахархмаар ч юм шиг байдалд инээд нь хүрсэн бололтой тэр инээв.

Инээв?

Хөгжмөөс болоод хөмсгөө зангидчихаад доошоо харж суугаад ус захиалтал бармен залуу инээх шиг болохоор нь түүн рүү харлаа.

ЦАРАЙЛАГ.

ҮНЭХЭЭР ЦАРАЙЛАГ ЮМ. БҮР НОВШИЙН ЦАРАЙЛАГ.

Зурчихсан мэт өтгөн хар хөмсөг, цэвэрхэн цагаан арьс, өндөр хамартай юм гээч. Үнэхээр хөмсгөө зурчихсан юм байх даа?

Түүн рүү гөлрөх зуур надад бүлээн ус аягалж өглөө.

Ширээн дээр тавьж өгөлгүй гартаа бариад зогсоод л байлаа. Аваач гэсэн янзтай гараа ойртуулав.

Тэр үед нь л ухаан орох шиг болж, усаа автал гаранд нь шүргээд биеээр минь тог гүйх шиг л боллоо.

'Өөрөө нөхөртэй эмэгтэй биз дээ? Хурдан явж үз.' гэмээн өөртөө хэлээд явах гээд бостол

Бармен: 'Ингээд л явах гэж байгаа юм уу? Ганц аяга ч хүрэхгүй бүлээн ус уугаад уу?' гэлээ.

Үнэхээр ингээд л явчихаж болохгүй шүү дээ.

THEREFORE // OSHWhere stories live. Discover now