3. Жихүүн

49 6 0
                                    

Өвөл гэхэд өвөл биш, гэхдээ өвөл бус гэвэл бүр ч биш..

Брайны мэдэх өвлүүд өмнө нь хэзээ ч ийм хүйтэн, бүдүүлэг байгаагүй.

Учир юунд гэвэл өнөөдөр бусад өдрөөс илүү юу юутайгаар салхи исгэрэн, орчиныг жиндүүлээд байсан юм л даа. Магадгүй өнөөдөр Жизельтэй уулзахаар тов тохирсон байтал ийм хүйтэн байгаад дургүй нь хүрсэн байх.

Үнэхээр бүдүүлэг! Бидний тохирсон болзоог ингэж бусинуулах чинь бүдүүлэг байна Ноён Өвөл гуай!

Хэмээн үглэсээр Жизелийн гэрт ирсэнээ мэдэн дахин хоёр алгаа үрээд хонхыг нь дарлаа.

Нилээн удсаны эцэст Жизель гарч ирэх ба уулзах ёстойгоо мартсан гэдэг нь сэгсийсэн үс, шанааг нь дагасан шүлснээс л мэдэгдэхээр байлаа. Гэвч Брайныг сэтгэлээр унагааж аль эсвэл унтууцуулахыг хүссэнгүй яг гарах гэж байсан юм хэмээн худал хэлээд амжлаа.

Жизель дотроо өөрийгөө хэдэнтээ хараагаад ч барахгүй тул гэрт нь уулзалтаа хийхийг урин, цай аягалан түүний өмнө суув.

"За тэгээд унтаахай минь.. намайг гомдоохгүй зүйлс л хийнэ гэж найдаж байна шүү"

'Мэдээж, би хэдий чамтай төлөвлөсөн уулзалтаа мартчихсан ч сая тархинд минь ярьж болох өчнөөн сэдэв гэрлийн хурдаар мэдээллэгдлээ' гэж даргадаа айлтгаж байгаа цэрэг шиг л хэлсэнд Брайн өхөөрдөн инээгээд дотроо Өнөөдөр л хэлэх хэрэгтэй шүү Брайн хэмээн өөртөө сануулна.

Жизель углаашаа углан гал тогоо орж кофе найруулах явцдаа Брайныг ажиглана.

Брайн кофенд дургүй учраас цай аягалаад өөртөө кофе найруулж байгаа нь энэ билээ.

Өөрөөр бол Жизель цайнд тийм ч дуртай биш ч гэсэн Брайны кофег үзэн яддаг хэмжээний хажууд тийм ч том зүйл биш байлаа.

Хэдий Жизель энийг нь гоочилж болох ч ядаж л зөв зуршил гэдгийг нь хүндлээд чимээгүй л байлаа.

"Тэгэхээр миний эзгүйд өрнөсөн өвлүүд иймэрхүү байдаг уу?"

'Товчихондоо бол тийм ээ, яг л кино эд өрнөж байх үед харилцан яриаг тусгаарлах зорилготой, эсвэл орчинг бүрдүүлж буй мэтээр исгэрдэг салхи шиг шүү. Өвөл эд дундаа орших үедээ л иймэрхүү ерийн хүйтэн байдаг'

"Ерийн гэнэ ээ?"

Жизель инээмсэглэн кофеноосоо балгалаад 'Тийм ээ, Брайн! Чамд энэнээс ч илүү хүйтэнг туулах өчнөөн өдөр байгаа'

"Аймшигтай сонсогдож байна"

Тэд өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн ба орой нь Жизелийн санаачилгаар өвлийн тухай хэд хэдэн кино үзсэн.

Мөн тэд Жулятын талаар ярих аа ч мартаагүй юмдаг.

Hi? Deer ogno gechiheed ogson eseh ee sanahgui baina l daa... gehdee odoo ogj baina aa kkk ymartai c hairlaarai💘 odoo udaahgui udaahgui oruulaad duusgahiig hicheenee.

Mon shineer ehluulsen If you loved geh bichveriig mn sonirhood uzeerei

Repub note: бичвэр эхлүүлэхийг хуйлруулдаг байжээ.

бурхан минь дахиж бичвэрээ уншсан чинь өвөл хурдан болоосой гэж бодох боллоо шүү.

хэрвээ энэ хэсэг дээр л Брайн Жизельд хэлэх гэсэн зүйлээ хэлсэн бол бичвэр маань аль эрт дуусч байхгүй юу гэхдээ л гоё байна аа.

•Өвөлд хайртай болгох 10н шалтгаан• ✔Where stories live. Discover now