Арваннайм.

370 51 13
                                    

Өглөө болж Юнгиг өрөөндөө сэрэхэд хэн ч байсангүй. Түүний толгой аймшигтай ихээр өвдөж байсан учир тэр босон том өрөө рүү очин хүйтэн ус хийн уугаад цагаа харлаа. Өдрийн 14 цаг. Хамтлагийн бусад гишүүд нь орой 6 цагаас ирэх учир тэр усанд орон бусдыгаа хүлээхээр шийдээд угаалгын өрөө рүүгээ оров. Өөрийн шарх болсон царайгаа толинд хараад муухай орилон өчигдөр юу болсоныг бодон санахыг хичээсэн боловч түүний толгойд юу ч орж ирсэнгүй.

Усанд орж гарч ирээд тэр цэвэрхэн хувцас сольж өмсчихөөд Жонгүгээс юу болсоныг асуухаар эсрэг талын гэр лүү алхлаа. Хаалгыг нь 15 минут цохьсоны дараа Жонгүг сая нэг юм хаалга тайлахад тэр дотогш орон

- Өчигдөр шөнө юу болсон болоод би ингэтлээ их шалбарчихсан байгаа юм. Арай......арай чи намайг зодчихоо юу гэж Юнги орилоход Жонгүг нойрмоглон

- Та юу ч санахгүй байгаа юм уу хэмээн асуув. Юнги толгой дохиод уртаар амьсгаа аван буйдан дээр суухад

- Тэнд байсан улс төрийн томоохон албан тушаалтны хүү таныг зодчихсон. Би хэрвээ гарч ирж авраагүй байсан бол та өдийд амьд байхгүй ч байж магадгүй шүү гэж Жонгүг хэлээд түүний дэргэд суув. Юнги өөрийгөө нэг сайн алгадаад

- Заза би явлаа. Орой нөгөө хэд ирнэ биз дээ гэж хэлээд явахаар завдахад Жонгүг түүний гараас татаад

- Та Жиминтэй яах гэж байна хэмээн асуув. Юнги түүнээс харц буруулан

- Би түүнээс салах болохоор битгий санаа зовоорой. 2улаа хамтлагийнхаа үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулая гэж хэлчихээд өрөөнөөс гарлаа.

Яагаад түүнийг хараад би сандраад байдаг билээ. Юу буруу хийсэн гэж? Юнги ийнхүү дотроо бодсоор өрөө рүүгээ орон дахин унтахаар орон дээрээ хэвтэв.

Байр нь дүүрэн дуу шуугиантай болоход Юнги нойрноосоо сэрэх өрөөнөөсөө гарахад хамтлагийн бусад гишүүд ирсэн байлаа.

- Күүки. Бид 3 энд байх юм шиг байна хэмээн Виг хэлэхэд Жимин өрөөнөөсөө гарч ирэн

- Би чам руу зөндөө залгаж байхад яагаад ганц удаа ч хариулдаггүй байна аа хэмээн гонгинов.

- Заа сайн байсан биз дээ. Бид чамд бэлэг авсан хэмээн Намжүүн хэлээд хайрцагтай зүйлийг түүнд өгөхөд тэр юу гэдгийг нь мэдэхгүй ч талархлаа илэрхийлэн бэлгийг нь авав.

Орой болоход бүх хүн өрөө, өрөө лүүгээ орлоо. Харин Жонгүг оройн турш харагдсангүй. Тэд гадаад дахь ажилаа дуусгасан учир хүн бүхэнд нэг сарын чөлөө олгожээ. Маргааш гэхэд хамтлагийн бараг бүх гишүүд төрсөн гэр лүүгээ буцах тухай ярьж байлаа. Юнги өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтэж байтал хаалгыг нь хэн нэгэн зөөлөн тогшив. Юнги хаалгаа нээхэд Ви зогсож байлаа.

Чи Бид 2 [Дууссан]Where stories live. Discover now