Арвандолоо.

Start from the beginning
                                    

Зөөгч түүнийг хараад түүнд түлхүүр өгөхөд тэр Жонгүг рүү гайхан харахад тэр түлхүүрийг нь аваад шатаар 2 давхар луу гарлаа. Тэдний орж ирсэн давхарт 4н өрөө байр бөгөөд доор бүжиглэж байгаа хүмүүсийг шууд харж болох ч доор бүжиглэж буй хүмүүс тэднийг харж чадахгүй ажээ. Удалгүй менежер нь бололтой хослол өмссөн залуу паднусан дээр дүүрэн виски болон ундаа, даруулганы хамт авч орж ирээд ширээн дээр тавин

- Жонгүг аа. Чамайг ирэхгүй болохоор манайхыг мартсан юм байх гэж бодлоо шүү хэмээн долигонон хэлээд вискиг хундагалав.

- Б....б.....би хэмээн Юнгиг үг хэлж ядаж байх хооронд

- Наадхаа үлдээгээд гар. Бид өөрсдөө хийчихий хэмээн Жонгүг хэлэв.

- Нөгөө....... Сайхан амьтад ирсэн. Чи тэднээс авахгүй биз дээ гэж зөөгч гарах хаалга руу зүглэнгээ хэлэхэд Жонгүг гарах дохио өгөн гараа зангахад тэр бөхийгөөд гарч одов.

Түүнийг гарсаны дараа Жонгүг босон 2 стаканд виски хийгээд дээрээс нь мөс нэмэн түүн рүү түлхэхэд тэр хэсэг эргэлзсэнээ хөнтөрч орхив. Хамтлагаараа ууж байхад Жонгүг бараг хамгийн түрүүнд согтож орхидог ч бодит байдал дээр үгүй бололтой. Юнги уусан зүйлдээ толгой нь эргэн буйдан дээр дээш харан хэвтэхэд Жонгүг буйдангаасаа босон

- Та наанаа байж байгаарай. Би гарчихаад ирий хэмээн хэлээд түүнийг хариу хэлэхийн завдалгүй өрөөг орхин гарав.

- Энэ одоо.......... Миний биед орчихоод надаас ах болсон гэж бодоод байгаа юм байх даа. Юм л бол зааварлаж гэнэ хэмээн Юнги амандаа үглэн босож ирээд өөрөө өөртөө виски хундагалав.

Хөлөн дээрээ арай ядан тогтсоор өрөөнөөс гарахад эсрэг талын өрөөнөөс бас хэдэн охид болон залуучууд гарч ирэв. Нэг охин гэнэт түүнийг харсанаа танин

- Энэ BTS-н Жонгүг байна гэж орилоход бусад нь ч түүнийг даган орилж тэнд байсан охид хоромхон зуур түүнийг бүчин авав. Тэр энэ бүхнээс зугтах хэрэгтэй гэж мэдэж байсан ч түүнд зугтах ямар ч тэнхэл байсангүй. Цаад өрөөнөөс өөр нэг залуу гарч ирэхэд тэнд байсан бүх хүмүүс түүнд зам тавьлаа.

- Хммм. Энэ нөгөө алдартан гэдэг нь үү хэмээн тэр залуу амандаа шивнээд

- Би энэ алдартныг чинь нохойн гөлөг шиг зодоод Өгий. Түүний өмнөөс цохиулах хүн байна уу? хэмээн орилоход хэн ч хариу хэлсэнгүй.

Юнгиг тэр үл таних хүн зодон цустай нь хутгаж байхад баарны хамгаалагч ч тэднийг салгахаар ирсэнгүй. Залуу өөрийн эрх мэдэлдээ эрдэн гараа зангидан дахин нүүр лүү нь зодохоор далайхад хэн нэгэн ирэн түүний гарыг татан зогсоолоо. Эргэн тойрны охид

- Энэ Мин Юнги байна хэмээн амандаа шуугилдахад залуу ярвайн

- Тэгэхээр чи ч гэсэн энэ н...хойн г..лөгний нэг нь юм биз дээ. Гараа зангидаад түүн рүү сарвайхад тэр хойш нь түлхэхэд залуу газар уналаа.

Жонгүг түүнийг мөрлөсөөр гэр лүү нь оруулан орон дээр хэвтүүлээд хаанаас ч юм анхан шатны тусламжийн хайрцаг олж ирэн шархыг нь цэвэрлэж эхлэхэд түрүүнээс хойш ухаангүй унтаж байсан Юнги хөдлөн

- Хорсож байна. Өвдөж байна гэв. Жонгүг үгийг нь үл тоон шархыг нь цэвэрлэх гэтэл Юнги гараараа нүүрээ даран

- Өвдөөд байна гэж байна. Өвдөж байна хэмээн уруулаа унжуулан гонгинож эхлэхэд Жонгүг гараараа түүний гарнаас татан нүүрнээс нь холтгоод

- Тэгвэл ингэсэн ч гэсэн өвдөж байна уу хэмээн хэлээд шууд уруулан дээр нь үнсчихээд

- Сайхан амраарай. Ахаа гэв.

4 он дамнан уншиж бгаа та бүхэндээ шинэ оны мэнд 😅🥰

Чи Бид 2 [Дууссан]Where stories live. Discover now