Тэд юу ч дугарсангүй. Тэднээс болж шийтгүүлэх гэжүү? Тоглож байгаа байлгүйдээ.

Жунин санаа алдан "Нэг..хоёр"

Ангийн хүүхдүүд бүгд л санаа зовсон мэт тэдгээр хүүхдүүдийн хариулахыг хүлээн чимээгээ дарцгаана. Би ч ийм зүйл болохыг хүсээгүй учир сандлаасаа босон хамгийн урд суух охины цамцнаас татан

"Хурдан хэлээч. Та нар шиг юмнуудаас болж гэмгүй хүмүүс хохирох гээд байна"

Тэр охин надруу эгцэлж харснаа

"Эд нартай холбоотой болохоор юу ч хийсэн болно гэж бодоо юу Хэра?"

Өө тийм л дээ. Анх энэ ангид орж ирэх үед тэд намайг Жунинтай танил гэдгийг мэдээд бүгд л зайгаа барьцгааж эхэлсэн. Үүний ачаар надад найз гэж байхгүй.

-"Энэ Хэра тэдний бууны нохой байх. Жил болгон л хатан сугалдаг"

-"Яаа тэрний байгаа байдал хүртэл тэдэнтэй адилхан биздээ?"

-"Тэр юу ч биш тэр тэдэнтэй явалддаг! би бүр нүдээрээ харсан"

Хэмээн миний талаар ам уралдуулан ярилцах ангийн хүүхдүүд. Хүйтэн хана налан худал цуурхал сонсон инээмсэглэх би...

"Инээдтэй амьтад" хэмээн урсах нулимсаа арчин ханаа улам гүн налан инээмсэглэлээ. Угаасаа ийм зантайг минь уучлаарай....

Гэнэт л нүдэнд тэр явдал санагдан түүний цамцыг тавин хойш ухартал Бэкхён түүний ширээн дээр гараа тавин

"Чи үнэхээр бид нар танил талдаа сайн ханддаг гэж бодоо юу?"

Түүний харц тэр охиныг бараг л алах гэж байгаа мэт л цоо ширтэнэ. Харин тэр охин түүнээс дальдчин доош ширтэн хуруугаараа оролдож эхэллээ..

Жунин ч нөхцөл байдлыг ойлгосон бололтой инээмсэглэн

"Та нар тоглоогүй биздээ?"

Хүүхдүүдийн бүх анхаарал ганцхан Жунин дээр төвлөрөх бөгөөд тэр хүзүүгээ илэн

"Хэра бид хоёр зүгээр л танилууд гэх гээюу? Урам хугармаар юмаа" гэснээ надруу харан

"Бид бие биенийгээ үзэн яддаг байтал зүгээр л нэг танилууд гэнэ шүү"

Хамгийн инээдтэй нь түүнийг надад яагаад дургүй болсныг нь ч би мэдэхгүй. Кино зохиол дээр тусалсан хүндээ үргэлж сайн ханддаг байтал тэр өөрийн байр сууриа олчихоод намайг барьж идэх гэдэг өлсөглөн чоно...

JOKER III Where stories live. Discover now