《2》

1.7K 211 7
                                    

"Ха? Буруу хүндээ буруу л юм зааж өгчдээ" гэсээр нуруугаа надруу харуулан алхах түүний араас чимээгүйхэн үглэнэ.

Үнэхээр л тэр дахиж дээрэлхэлт гэдэг зүйл амсахгүйн тулд өөрийн гэсэн хаант улсыг байгуулсан мэт. Унаж боссон хүн илүү тэвчээртэй байдаг гэдэг шиг л. Тэр үнэхээр л миний бодсоноос илүү санаатай тоглож байх шив.

"Бусад нь тарж үз" гэх Сэүний хоолой заалд цуурайтахтай зэрэгцэн Жунинруу харвал тэр надруу ширтэж байсан бололтой бидний харц тулгарах үед тэр ямар нэг зүйл хэлэх шиг болсон ч яг юу гэснийг нь ойлгосонгүй.

Би чөтгөрлөг инээмсэглэлээ гарган түүнрүү гараа өргөн дунд хуруугаа гаргатал тэрний нүдэнд асах гал улам л нэмэгдэх шиг.

"Хөгжилтэй юм" гэсээр тэднийг орхин ангидаа орж ирвэл хамгийн инээдтэй нь манай ангийн ихэнх нь боол сугалчихсан бололтой.

-"Ёоохх би айсандаа бараг л өмдөндөө тусаах шахлаа"

-"Өдөр болгон айдастай явна гэхээс айж байна!"

Тэд үнэхээр л их айсан бололтой орчин тойрондоо ч бүрэн төвлөрч чадахгүй байгаа харагдана. Хэдий миний дотор хачин мэдрэмж төрж байгаа ч яг ч айдас биш.. бага зэргийн санаа зовнил бололтой.

Зүрхэн дээрээ гараа тавин үргэлж өөртөө хэлдэг үгээ давтан хэлсээр
"Үүнийг л давахгүй бол яах гэж төрсөн юм?" Гэх хий хоосон үгээр өөрийгөө хуурах нь бас ч гэж инээдтэй биш гэжүү?.

Хичээл ордгоороо орсоор их завсарлагааны үед хаалга хүчтэй онгойн ангийн боол сугалсан хүүхдүүд яг л сүнсээ ямар нэг зүйлд эзэмдүүлчихсэн мэт орж ирцгээж байгаа харагдав.

Шанаагаа тулан тэдэнрүү сайн харвал тэдний гарны бугуй аймшигтай шалбарчихсан байгааг бодвол тэд энэ жил үнэхээр л илүү болсон нь илт.

"Хөөе тэд яаж байна?" Хэмээн балаа амандаа хийн тэднээс асуутал тэд надруу яг л алах гэж байгаа мэт харцаар ширтэхээс өөр юу ч хэлсэнгүй.

Би ч тэдэнтэй зууралдаж цагаа үрэхийг хүссэнгүй.

Гэтэл хаалгаар яг л бодсоноор минь тэд орж ирэн Сэүн гарт байх гаваа ширээн дээр шидэн

"Үнэхээр биднээр тоглож чадна гэж бодоо юу?"

Тэр энэ үгээ боол болсон хүүхдүүдэд хандаж хэлж байгаа бололтой тэдэнлүү ширтсээр..

"Сая булхайцсан хүн гарч ирэхгүй бол энэ ангийн бүх хүүхэд шийтгүүлэх болно шүү"

JOKER III Where stories live. Discover now