Piece XXXIII

803 68 0
                                    

Жэн: ЛЭЙ

Лэй гүйж ирэн Жэнд тэврүүлэх аж. Крис Жэнийг мэдээгүй байхад нь Лэйг Бээжинд авчирсан нь энэ юм. Крис тэднийг харан амар амгаланг мэдрэхын сацуу багахан гайхширч байлаа. Жэн хүний хүүхдийг ингэж их хайрлах нь байж боломгүй мэт санагдана. Гэсэн ч Крис Жэнд улам ихээр татагдаж байлаа. Үйл хөдлөл бүр нь, хийж буй бүх зүйлс нь гээд л үргэлж хэн нэгний төлөө яг л сахиусан тэнгэр мэт. Удалгүй Лэй Крисын хөлнөөс тэврэх нь тэр. Крис түүнийг тоогоогүй мэт дүр үзүүлэн түүнээр тоглох аж.

Лэй: хөөрхөн ах, би таныг ч бас санасан гэхэд Крис Лэйг тэврэн "одоо л зөв ярьж байна" хэмээн толгойг нь илэв.

Өнөөдөр амралтын өдөр тул Жэн Крис хоёр Лэйг дагуулан гадуур зугаалхаар болов.

Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байтал Жэн Крис рүү ширтэх нь мэдрэгдэж байлаа. Удалгүй Крис Жэн рүү харан "яасан бэ" гэхэд Жэн инээмсэглэн Лэйн гарыг хөтлөн үргэлжлүүлэн явах аж.

Цэцэрлэгт хүрээлэнд байх хүмүүсийн ихэнх нь гэр бүлээрээ явж байлаа. Ялангуяа Лэйн үе гэмээр хүүхдүүд бүгд л ээж аавынхаа гарнаас хөтлөж аль эсвэл мөрөн дээр суун нь явж байв. Энэ бүхнийг харсан Лэй толгой гудайлгах аж. Крис тэдэнд жүүс авчирах гээд явсан хойгуур Жэн Лэйг сандал дээр суулгав.

Жэн: Лэй чи зүгээр үү? Нэг л тавгүй харагдаад байх юм

Лэй: эгчээ би яагаад ээж аавтай болж болохгүй юм бол. Би үргэлж хэн нэгэнд гологдож байх юм. Би ээжээ аавыгаа үнэхээр их санаж байна хэмээн жижигхэн нүднээс нь нулимс бөмбөрөн гарах нь тэр.

Жэн түүний нулимсын арчаад: Лэй чамд ямар ч буруу байхгүй. Зүгээр л ээж аавыг нь маш сайн хүмүүс болохоор бурхан аваад явчихсан юм. Тэгээд ч хоёулаа юу гэж ярилцсан билээ? Би ямар ч үед чиний ээж болоход бэлэн байна. Чамайг би хүчлэхгүй учраас эхлээд тайвнаар үзэх хэрэгтэй тийм биз. Одоо битгий уйл. Хамтдаа амттай хоол идэцгээе мм?

Лэй нулимсаа арчин инээгээд: тэгье, хөөрхөн ах ирж байна

Тэд ресторанд орж ирэн сууж байтал зөөгч менюгээ барьсаар ирэв.

Зөөгч: үдшийн мэнд хүргэе. Та гурав юу захиалах вэ?

Лэй: эгчээ би паста захиалж болох уу?

Зөөгч: болноо. Аавтайгаа адилхан яасан царайлаг эгдүүтэй хүү вэ? хэмээн хэлэхэд тэд бүгд чимээгүй болох нь тэр.

Лэй: аав минь биш-

Крис: тийм шүү. Ээжийгээ дуурайгаагүй нь харамсалтай хэмээн инээмсэглэсээр зөөгчид хэлэх аж. Жэн Лэй хоёр Крисыг тэгэж хэлсэнд нь гайхах аж. Тэд хооллож дуусаад Лэйг Жэний ээжийн гэрт хүргэж өгөхөөр явцгаав.

+Prisoner+Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin