Сара: Жэн чи яагаад бидэнд хэлээгүй юм бэ?

Марк: сонин хүн бэ?

Лукас: арай ч ингэнэ гэж бодоогүй юмсан

Зүы: уг нь бид дотно гэж бодож байсан юмсан Жэн?

Виллиам: хөөе одоо болноо

Оливер: ЗА ЗА ЗА! Хүүхэд битгий тэвдүүлээд бай. Жэн иймэрхүү зүйлийг мэдэхгүй шдээ. Тэгэхээр сонс Жэн, бид нэгнийхээ төрсөн өдрийг болох дөхөөд ирвэл заавалчгүй бие биедээ дуулгадаг юм.
Тэгэж байж чамд бид бэлэг өгч чадна гэсэн үг бас гадуур гарч шоуддаг юм. Ядаж л чи биднийг эртхэн дуудлаа. Одоо дөнгөж 4 цаг болж байна. Тэгэхээр бидэнд боломж байна гэсэн үг

Сара: бос. Явж нүүрийг чинь будацгаая. Орой гоё хувцасаа өмсөцгөөгөөд 7 гэхэд үүдэнд уулзацгаая за юу. Би Жэнийг бэлэн болгочихоод дараа нь өөрөө бэлэн болчихоод гарлаа. Та нар хурдан гар

Оливер: окэе! Сара гоё будаарай даа

Марк: Жэн угаасаа хөөрхөн юм чинь будсан ч будаагүй ч ялгаа байхгүй дээ

Оливер: чадахгүй бол би будах юм уу?

Сара: чи зүгээр гарч үз

Оливер гараа өргөсөөр: ойлголоо доо хэмээн гарах аж.

Жэн нүүрээ будуулан хувцасаа өмсөж бэлэн болчихоод, тэд оройн хоолонд гархаар болов. Хотын төвтэй ойролцоох солонгос хоолны газар луу тэд орцгоолоо. Жэн Крист ч мөн суудал захисан тул төрсөн өдөр нь гэдгээ хэлээгүйдээ бага зэрэг санаа зовох аж.

Жэн
"Тэнгэр минь Крис намайг уучлаарай. Өнөөдөр төрсөн өдөр минь байсанг таг мартчихаж. Бид ойрхон солонгос хоолны газар байна. Чи ирэх үү?"

Крисээс хариу ирэхгүй байсаар л байлаа. Жэний санаа нь зовон Крисыг өөрт нь уурлачихаж хэмээн бодсоор урдахаа уухтай зэрэгцэн Крис орж ирлээ. Жэн түүнийг хармагцаа инээмсэглэх нь тэр. Крис ч мөн Жэн рүү харахад Зүы хоолойгоо засах аж. Крис тэдэнтэй нэгдэж урьд өмнөхөөсөө илүү нээлттэй байлаа. Удалгүй тэд явахаар болов. Жэн бэлэгнүүдээ барьсаар тооцоогоо хийн зогсож байтал Крисээс зурвас ирэх нь тэр.

Крис
"Шалтаг олоод үлдээрэй. Хамтдаа байцгаая"

Жэн үүнийг уншмагц түүний нүүрэнд инээмсэглэл тодрох аж.

+Prisoner+Where stories live. Discover now