-1-

673 66 16
                                    

A/n-Миний Баатрын Сургуулийг үзээгүй хүмүүст дүрүүдээ ялгахад хэцүү байх болов уу гэж бодоод жижигхэн танилцуулга хүргэж байна~! Дараа дараагийн хэсгээс туслах дүрүүдээ ч бас ийм маягаар танилцуулнаа.

Мөн Тодорокигийн хувьд яг доор харагдаж байгаа төрхөөрөө буюу хоёр өөр өнгийн үс, өөр өнгийн нүдтэйгээр бичигдэх байгаа шүү. :>>

~~~-MIDORIYA's POV-~~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




~~~
-MIDORIYA's POV-
~~~

"Б-Би чамд сайн болчихсон бололтой"

Хоолой бодсоноос сөөнгө дуулдсанд би түрэгхэн хоолойгоо засаад, аль болох биеэ цэхлэхийг хичээлээ. Гэсэн ч зүрх хүчтэй цохилсноос болж хамаг бие салганаад, хүйтэн хөлс цуварсаар байх аж.

Ойр орчмыг хэдэн хором чимээгүй нөмөрсний эцэст би санаа алдаад, мөрөн дээрээ тохчихсон алчуураа урд харагдах толь руу шидэхдээ амандаа "Бурхан минь гэж" хэмээн өөрийгөө шоолох аятай бувтналаа.

Энэ маягаараа толинд л сэтгэлээ илчлээд байвал хүмүүс рүү харахад өөрийнхөө царайг төсөөлдөг болох нь. Тэгээд ч эцсийн эцэст тольтой бэлтгэл хийх үнэхээр тэнэг санаа байж, өөрийнхөө улайчихсан нүүрээ харангаа утгагүй үгсээ сонсоод л. 

Сайн болчихсон бололтой гэнэ шүү, хайртай гэж хэлнэ гэж шийдчихээд.

Би бухимдангуй угаалтуурын хоёр талд гараараа түшээд дахин нэг хүнд гэгч нь санаа алдлаа. Өнөөдөр л жинхнээсээ түүнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй юмсан.

Өрөвдөлтэй юм даа, би. Одоог хүртэл ганц ч удаа тэгтлээ дотно харьцаж үзээгүй хүндээ дурлачхаад, сэтгэлээ илчилж ч чадахгүй хоёр сар тольтой бэлтгэл хийж байх гэж.

Бараг л өөрийгөө шоолсоор зогсож байтал удалгүй хэд хэдэн хөвгүүд угаалгын өрөөнд орж ирэх нь сонсогдож, би түрүүн шидчихсэн алчуураа аваад аль болох түрэгхэн тэндээс гарлаа. Сүүлийн үед олон хүнтэй газраас ч зугтдаг болчхож.

NOTHING BUT LOVE  [Completed]Where stories live. Discover now