Chapter 32: Нэгнийхээ өнцгөөс харах нь

Start from the beginning
                                    

Сэхүн: Хён! Та бид нарыг сонсч байна уу?

Би: Сонсч байна аа.

Ишин: Тэгвэл Жисү хэзээ ирэх юм? Жисүгийн ярьдаг түүхүүд хөгжилтэй шдээ.

Би: Ирэхгүй ээ.

Бүгд: Ирэхгүй ээ??!!

Жүнмён: Тэр чинь юу гэсэн үг юм?

Би: Жисү зугтчихсан.

Гэтэл нэг хүн намайг заамдаад хана руу шахав. Дээш харвал Жисүгийн дээд ангийн сонбэ Юнги нь байв. Миний харц шууд л ширүүсэв.

Юнги: Хөөе, тэр чинь юу гэсэн үг юм? Зугтсан гэдэг чинь.

Би: Чамд хамаагүй асуудал.

Юнги: Хариулаадах!

Би: Чи Жисүтэй дотно биш байж яах гээд сонирхоод байгаа юм?

Юнги: Тийм ээ. Би чам шиг эсвэл найзууд шиг чинь дотно биш. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол дотно.

Би: Би яагаад чамд хариулах ёстой гэж. Одоо тавь.

Гэтэл тэр намайг зуурсан чигтээ нэг тийшээ татаад явав. Цайны газрын хажуу дахь үйлчлэгчдийн өрөө байв.

Би: Яа! Энд яах гэж авч ирээв?

Юнги: Одоо энд хүн алга. Одоо хэлээдэх. Жисү яагаад зугтсан юм бэ?

Би: Хэлэхгүй гээд байна.

Юнги: Хараал ид! Зүгээр л хэлээдэхээч дээ.

Би: Новш гэж. Хэлмээргүй байгаа юм биш. Хэлж чадахгүй гээд байна.

Юнги: Тэр чинь юу гэсэн үг юм?

Би: Би ч гэсэн мэдэхгүй. Яагаад, хаашаа гээд алийг нь ч мэдэхгүй.

Тэгэхэд Юнги намайг заамдсан байсан гараа тавиад нүүрээ гараараа таглан зогсов.

Юнги: Чи найз залуу нь биз дээ?

Би: Тийм ээ.

Юнги: Тэгээд яахаараа мэддэггүй юм.

Би: Би... Нөгөө... Новш гэж. Гэхдээ чи яагаад Жисүг асуугаад байгаа юм?

Юнги: Ойлгомжтой биш байна уу?

Би: Арай?

Юнги: Тийм ээ, зөв. Би сайн.

Би: Мэдээд байсан юм. Миний зөв байж.

Юнги: Гэхдээ санаа зоволтгүй. Надад Жисүг чамаас салгах бодол байхгүй. Тэртээ тэргүй Жисү чамтай байхдаа л жаргалтай байдаг.

Би: Салгахыг хүсдэггүй юм бол яагаад дандаа хоолоор дайлдаг байсан юм?

Юнги: Тэр үед надад боломж байгаа гэж бодсон юм. Одоо бол өөрчлөгдсөн. Зөвхөн Жисүд сайн сайхныг л хүсч байна.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now