-
Би даваа гарагийг үзэн яддаг.
Надад даваа гаригийг үзэн ядах 3 шалтгаан бий.
1. Долоо эхний өдөр бөгөөд энэ өдөр ордог хичээлүүд үнэхээр үзэн ядмаар.
2. Эцэг эх маань боловсролыг их чухалчлан авч үздэг тул сургуульд заавал явах ёстой.
3. Ойрын өдрүүдэд даваа гарагт үргэлж бороо ордог болсон.
-
Ер нь хүмүүс бороонд дуртай.
Бороог тайвшруулдаг, үнэхээр дурламаар, сайхан гэлцдэг.
Гэхдээ миний хувьд бороо бол тийм ч дурламаар аль эсвэл тайвшруулахаар зүйл биш.
Хэдий энэ нь жирийн л нэгэн байгалийн үзэгдэл ч бороо намайг ой санамжаа нэг нэгэнгүй умартан мартахыг хүсэхэд хүргэдэг.
Дүгнэж хэлэхэд би бороотой тааруухан харилцаатай.
_
Хичээлээ тарчхаад сургуулийн хажууханд байх автобусны буудал дээр автобусаа хүлээнгээ бороо зогсоосой хэмээн бодон сууна.
Өнгөрсөн жил дунд сургуулиа төгсөхдөө машин жолоодох талаар сурсан ч эцэг эх маань намайг машин унахыг зөвшөөрдөггүй. Үргэлж автобус эсвэл метро ашигла гэдэг.
Энгийн өдрүүдэд бол зүгээр ч гэсэн хэрвээ бороо орж байгаа үед автобусыг ингэж удаан хүлээнэ гэдэг юу л бол.
Элдвийг дотроо тунгаан бодож байх хооронд хажууд хэн нэгэн суучихлаа. Нэг л танил царай.
Миний бодсон хүн мөн бололтой
Алдарт Хван Хёнжин байна.
Түүнийг хөл бөмбөг сайн тоглодог, хичээлдээ ч сайн, бусадтай сайхан харилцдаг, боловсон гэж сонссон юм байна.
Гэхдээ тэр үнэхээр бүүр үнэхээр царайлаг.
Тэр бусдын нүдэнд бол эцэг эхчүүдийн хүсдэг төгс хүүхэд яах аргагүй мөн.
Гэхдээ энд бүх зүйл нэг л өөр байна.
Миний мэдэх Хван Хёнжин нь бусдын харцыг булаасан, сайхан хувцасладаг хүн. Гэхдээ яг одоо миний харж байгаа зүйл бол нүүр нь шарх сорви болж хөхөрсөн, эмх замбараагүй хувцасласан, үргэлж өөрөөсөө гэрэл цацруулдаг тэр Хван Хёнжин биш байсан юм.
"Чи яг одоо намайг яагаад ийм байдалтай харагдаж байгааг гайхаж байгаа байх." гэж хэлээд тэр гэнэт цурхирав.
Би яах аа мэдэхгүй чимээгүй л түүний ярихыг сонсоно.
"Хүмүүс намайг төгс эсвэл өөр юу ч гэж хэлж болох юм, гэхдээ хүн бүр өөрийн гэсэн хэцүү цаг үетэй тулгардаг тийм биз? Намайг ийм байгааг харж буй анхны хүн бол чи..."
