ᴏɴᴇ

242 21 114
                                    

1980 оны 7-р сар.

Нарлаг зуны өдрүүдтэй хамт ирсэн миний хорин нас.

"Хоёр жижиг талх, нэг үзэмтэй, нэг чавгатай том."

"Ойлголоо."

Цагаан цамц, жинсэн өмдтэй үл таних залуу ийн хэлэхэд талхыг нь уутлан түүнд өгөв.

"Дутуу байна."

"Дутуу гэнэ ээ? Үгүй дээ. Та сая надад хоёр энгийн жижиг, нэг үзэмтэй, нэг чавгатай томыг захиалсан."

"Дутуу байна аа."

"Юу? Аль нь?"

Гарт нь атгуулсан ууттай талхыг авах гэхэд өнөө залуу хойш нэг алхаад "Чиний нэр."

Сээтгэнэлт байж.

"Уучлаарай."

"Нарийн боовны газрын хэн гэгч сахиусан тэнгэр юм бэ дээ?"

"Ким Санын."

"Хөөх дуучны нэртэй хэрэг үү?"

"Болчихсон бол та явна уу."

"Дараа ирнэ ээ, Ким-Сан-Ын."

Итгэчихсэн үү?

Жижигхэн нүүртэй, царайлаг эр ирмэчихээд мухлагаас гарахад эгч инээсээр "Яагаад худлаа хэлчихэв?" хэмээлээ.

"Зүгээр л. Танихгүй хүнд нэрээ хэлээд яах ч юм билээ?"

"Царайлаг л харагдсан даа?"

"Гадна царай чухал гэж үү? Сэтгэл нь хөөрхөн байх ёстой биз дээ?"

"Тэр ч тийм л дээ..."

Радио нэвтрүүлэг дуусч мухлаг чимээ аниргүйд автахад эгч намайг ёдрон "Төрсөн өдөр чинь шүү дээ? Юу хийх гэж байна?" гэж асуув.

"Хийх зүйл байхгүй ээ."

"Боль доо! Хеми, Чансоб хоёртой гар."

"Хэрэггүй дээ."

"Хорь хүрч байж клуб орж үз л дээ."

"Аав уурлана аа."

"Аавд баригдахгүй байхад л болно."

Эгч хэтэвчнээсээ мөнгө гарган надад атгуулахад би бараг л ухаан алдах шахсан юм.

"Эгч ээ? Энэ чинь 50000 вон байна!"

"Их дэлгүүр орж хөөрхөн хувцас аваад клуб руу яв. Хангалттай хүрэх байх."

"Яаж ийм их мөнгийг зөвхөн өөртөө нялзаах юм бэ? Больё оо, тэгтлээ их ажиллаж олсон мөнгийг чинь-"

"Зүгээр л яв, за юу? Үеийнхэн чинь өдөр болгон клуб ордог. Хэдий хүртэл чи энэ чийгтэй мухлагт шигдэх юм бэ?"

Final Choice || MglWhere stories live. Discover now