Chapter 27: Бороотой өдөр

Start from the beginning
                                    

Би: Хөөе намайг тавь. Хэн болчихоод надад хүрч чадаж байна аа? Намайг хэн гэдгийг мэдэж байна уу? Хөөе, чи ер нь эрүүл ухаантай байна уу?

Намайг тэгж янз бүрийн юм амандаа үглэн чирүүлж байхад, бусад хүмүүс зүгээр л хараад зогсоно.

Би: Чи тавихгүй юу? гэтэл тэр хүн зогсоод өөрөө эргэж харав. Тэр гараас зуурч байсан хүн Кёнсүү байв.

Кёнсүү: Хоёулаа ярилцая.

Би: Юу ярих юм?

Кёнсүү: Чи ойрд яагаад ингээд байгаа юм? Надтай ярилцах ч гүй, тэгсэн мөртлөө над руу уурлаад. Би яг юуг буруу хийсэн юм?

Би: Чи юуг ч буруу хийгээгүй ээ.

Кёнсүү: Тэгээд яагаад? Эсвэл чи надаас залхаад байгаа юм уу? Надад хэл л дээ. Хэлж байж л бид ойлголцоно биз дээ?

Би: Тийм ээ, би хэлдэггүй. Ямар нэгэн юм надад тохиолдсон ч би барагтаа л бол хэлдэггүй. Тэгээд юу гэж? Чи бүх зүйлийг мэдэх ёстой биш биз дээ?

Кёнсүү: Тэгсэн ч гэсэн...

Би: Үгүй ээ. Би хэлэх үедээ хэлнэ. Намайг ямар нэгэн юм яримааргүй байхад шахах чинь надад хичнээн дарамттай байдгийг мэдэх үү? Өмнө нь өөрийгөө хүчилж хэлдэг байсан ч одоо бол чадахгүй байна. Залхаж байна. Өөрөө ч мэдэлгүй дуугаа хураагаад байна.

Би ингэж хэлчихээд яваад өглөө. Уг нь бол дотроо хадгалж байсан бүхнээ хэлээд бага ч гэсэн сэтгэл онгойх байх гэж бодсон ч сэтгэл өвдөөд байна. Хэдий надад хэцүү байгаа ч Кёнсүүд ямар байгаа бол? Би ингэж нэг ч удаа бодож үзээгүй юм байна.

Тэр үед ойрхон харагдах автобусанд шууд сууж амжлаа. Автобусанд суусны дараа хамгийн арын суудалд, чихэвчээ зүүж, юүдэнгээ өмсөн сууж байна. Юу ч бодолгүй, зүгээр л суусаар, цонхоор харсаар...

Нэг л мэдэхэд аль хэдийн 7 цаг болчихсон, автобус ч эцсийн зогсоолдоо ирсэн байв. Үнэндээ миний мэдэхгүй газар байсан болохоор яахаа мэдэхгүй зогсоно. Тэгээд зүгээр л ирсэн замаа даган алхана. Алхаад нилээн явж байтал гэнэтхэн бороо асгарч эхлэв. "Новш гэж" ингэж амандаа үглэчихээд явсаар л...

Одоо гэртээ ирж байгаа бол уу, ойртож байгаа бол уу, гээд ойр хавиа харахад арай танил газар байлаа. Өө, энэ чинь нөгөө... гэнэт гар салганаад, нүд харанхуйлаад ирэв. Би яг өөрийнхөө хутгалуулсан үйлдвэрийн урд байх нь тэр. Би нүдээ аниад өөртөө ямар ч тус болохгүй "Энэ юу ч биш" гэж хэлнэ. Тэгсэн ч би яаж өөрийгөө хуурах билээ дээ. Чихээ даран явган суув. Хөдөлж ч чадахгүй байна. Гэтэл бороо над дээр дусахаа болив. Дээшээ хартал Кёнсүү шүхэр барин зогсож байв.

Кёнсүү: Алив явцгаая.

Тэр ингэж хэлээд миний гараас бариад намайг тэр газраас аваад явав. Нилээн холдсоны эцэст л ухаан орох шиг болов.

Кёнсүү: Зүгээр үү? Одоо сэргэж байна уу?

Би ямар ч хүчгүй зүгээр л толгой дохилоо.

Кёнсүү: Чи юу бодож энэ газарт... За за эхлээд гэрт чинь хүргэж өгье.      

Кёнсүү намайг дагуулан замын ойролцоо очиж гараа өргөв. Удалгүй нэг такси зогсов. Бид таксинд суухад Кёнсүү манай хаягийг хэлж такси хөдлөв. Би зүгээр л нүдээ аниад Кёнсүүгийн мөрийг дэрлэн суув. Кёнсүү ч надад юм хэлэх гэж байснаа намайг анзааран зүгээр л дуугаа хураан суув.



-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Уулзалгүй удлаа шүү.  

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now