#Part_1

43 4 0
                                    

Бид бүгд төрөхдөө л аливааг танин мэдэх гэж төрдөг. Гэхдээ би бусдаас тэс өөр байсан юм. Миний анх эхийгээ харсан мөчөөс хойш бүх зүйл минь миний дурсамжинд байсан юм. Би дурсамж дахь эцэг эхийнхээ царайг санадаггүй. Энэ дурсамж яг хэнийх вэ?

Би өдөр ирэх тусам болж буй зүйлсд анхаарлаа хандуулдаггүй байсан. Жишээ нь алхаж сурах хэлд орох мөн бусад юмс ч гэсэн сонирхол татаагүй. Учир нь би бүгдийг нь мэднэ. Сургуульд орсон ч бүх зүйл уйтгартай байсан. Учир нь би бүгдийг мэднэ.

Би нэг л өдөр амжилтанд хүрсэн.Маш залуугаараа... Энэ миний хувьд бол үнэхээр амархан байсан. Гэхдээ нэг өдөр тэр бүх дурсамж минь замхарчихсан. Би амжилтанд хүрсэн шигээ хурдан уналтанд орж юу ч үгүй хоосон болоход маш дөхөм байсан.

[2020.08.03]

"Чи яагаад аавынхаа үгэнд ордоггүй юм бэ?"

"Та намайг ганц удаа ч болов анхаарч байсан юм уу? Ер нь та намайг мөнгө олох аргаас өөрөөр харж байсан юм уу?"

"Зүгээр л миний үгэнд ороод түүнтэй гэрлэчих.  Одоогийн чам шиг хүнтэй гэрлэх хүн өөр oлдохгүй. Олдсон ч увиагүй ядуу юм л байгаа."

"Тэр намайг хайрлана гэж бодоо юу? Тэд чинь зүгээр л надаар зугаагаа гаргаад хаячихна."

"Чиний одоогийн байдалд хэн буруутай билээ?! Энэ бүхэн чиний л буруу."

"Чадахгүй гэж байна. Миний буруу юм бол би өөрөө шийднэ. Та яах гэж оролцож гай болоод байгаа юм?!."

"Эцгийнхээ өөдөөс олон долоон юм ярьхаа больж үз. Гэрлэ гэсэн бол гэрлэ. Өөр ярих юм байхгүй."

"Ээжийг алчихаад маргааш нь юу ч болоогүй юм шиг өөр эмэгтэйтэй унтаад одоо бүүр охиноо өөртэйгээ яг адилхан хүний гарт өгч байгаа юм уу? Та намайг ээж шиг дуусгах гээ юу? Анхнаасаа намайг хүчээр хүнтэй гэрлүүлэх байсан юм бол тэр өдөр зүгээр л нагац эгчид өгөх ёстой байсан юм!"

"Амаа мэдэж яриарай!" Тэр ингэж хэлээд намайг алгадан хаалга саван гарч явсан. Үүний дараа би нилээн уусан бас уйлсан...
~~~
Яагаад намайг ойлгохгүй байгаа юм? Яагаад?
ингэж төрсөн миний буруу  юм уу?
Ээж ээ яагаад хаяад явчихаж байгаа юм бэ?
Өөдгүй юм аа, Үнэхээр худалч юм.

[2006.04.18]

-Ээж ээ бид хаашаа явах гэж байгаа юм?
-Япон.
-Яагаад?
-Ээж нь охиндоо Сакура цэцэглэх үеэр хамт япон явцгаая гэж хэлж байсан даа.
-Тийм ээ.
-Одоо хамт явцгаая!
-Гэхдээ аав байхгүй байна.
-Аан... тэр...Аав нь ажил ихтэй байгаа болохоор хамт явж чадахгүй
-Уг нь гэр бүлээрээ явмаар байсан юмсан.
-Дараа жил хамт явцгаая! Миний охин сайн охин болохоор хүлээж чадна биз дээ.
-Мхн.
-Сайн байна. Яана аа? Онгоцноосоо хоцорлоо. Гүйгээрэй!
-Заа!.
~ ~ ~
[2006.12.23]
-Э..ээж муу..хай да..раа жил хамт яв..на гэж ам..ла..сан биз..дээ. [Уйлах]
-Хэюүл аа!
-Э..Ээж  ир..нэ. Тэ..гээд. да..раа жил хамт сакураг а..хиад хар..на
-Хэюүл аа!
-Нагац эгч ээ! Э..ээж ир..нэ биз..дээ.
-Хэюүл!
-Ир..нэ биз..дээ тэ?
-Ээж чинь одоогоос бүүр сайхан газар луу явчихсан. Ээждээ санаа зовох хэрэггүй ээ за юу?
-На..майг ор..хиод яв..чих..даг муу..хай
-Хэюүл аа! Тэнд хүүхэд очиж болдоггүй юм аа!
-Ээж намайг хаана ч байсан дагуулж яв~
   У ХЭЮҮЛ!
-А..аав..аа! Э..ээж 2 уу..ланг чинь ор..хиод хаа..шаа~
"Одоо болно! Ээж чинь ахиж ирэхгүй!" аавын минь хэлсэн энэ үг үнэхээр тэр үеийн надад хэтэрхий аймшигтай.

"Та хэтэрхий байна шдээ Хэюүл одоо дөнгөж 6 настай ийм юм ойлгох нас нь болоогүй."

"Эрт мэдэж байхад зүгээр."

~ ~ ~
"СүХён байхгүй болохоор Хэюүлийг надад өгчих, чамд хэтэрхий том ачаа~"

"Хэюүл бол миний хүүхэд! Чи яагаад авна гэж?"
"Чи одоо Хэюүлийг өсгөх биш зовоох л болно. Хүсвэл биеэ даасных нь дараа надаас ав л даа. "
" Хэюүлийг би өсгөнө. Одоо эндээс гар!"
~ ~ ~
Миний дурсамж өөр хэн нэгнийх болохоор энэ бүх явдал болно гэж мэдээгүй. Тэр явдлын дараа намайг нагац дээр өгөлгүй өөрөө өсгөнө гэж авчихаад өдөр болгон өөр бүсгүй авчираад хонодог байсан. Ээж ч бас аавыг өөр хүнтэй байхыг харсан хэрнээ юу ч хэлдэггүй байсан.

-Ээжээ, Намайг сонсож байна уу? Та охиндоо санаа зовох хэрэггүй, Бас би дараа сард гэрлэнэ. Гоё байгаа биз. Таны хэлсэн шиг хайртай хүн минь биш болохоор жоохон гунигтай байна. Гэхдээ зүгээр ээ, Тийм ээ?

-Хадагтай та согтсон байна. Орондоо орно уу?
-Эгч ээ, Та намайг хүргээд өгөөч!
-Тэгье ээ.

Someone's memoryWhere stories live. Discover now