O N E

240 29 29
                                    

***
ALL RIGHTS RESERVED.

COPYRIGHT 2021 ©BELLhuurhun.

DEDICATED TO MONBEBE 💛

***

Би ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа гүнж нь байсан. Гэхдээ мэдээж гүнж байх амар биш. Тэд өмхий амаараа миний тухай зоргоороо ярьж, надад атаархаж, багштай унтсан гэсэн цуу яриа хүртэл гардаг байсан. Сургуулийнхаа хамгийн дур булаам залуутай үерхэж хүссэн бүхэн минь минийх болдог байсан. Нэг бодлын дураараа, эрх байсан гэх үү дээ? Гэхдээ ахлах сургуулийн 3 дахь анги хүртлээ шүү дээ.

Дунд ангид байхад минь надад сайн найз байдаг байсан. Хичээлдээ сайн ч гэсэн гадаад төрхөндөө анхаардаггүйгээс болж шоовдорлогдож сургуулиас шилжсэн юм. Би чадхаараа түүнийг өмөөрч хамгаалдаг байсан ч гэсэн Жи А том шилний цаанаас дээрэлхүү хүүхдүүдийн өөдөөс юу ч хэлж чаддахүй дэмий л шөнө болгон уйлж зовлонгоо эцэг эхээсээ нуудаг байв. Сүүлдээ сэтгэцэд нь нөлөөлж эхэлж тэсэлгүй шилжсэн. Тэр үеэс хойш би маш их ганцаардаж зөвхөн хичээлдээ анхаарч ангийнхаа гавал болж, Жи А шиг дээрэлхүүлэхгүйн тулд чадхаараа гаднах төрхөндөө анхаарсан. Жи Агаас сураг тасраад 5 жил болов.

Төгсөх анги болдог жил манай ангид Жи А буцаж ирсэн юм. Гэхдээ ямар төрхтэйгээр гээч?
Улаан шаргал үсээ хойш нь гараараа самнаж, тод бүдүүн контуртай нүдээ эргэлдүүлж, чихэн дээрх хэд хэдэн piercing нь нүд булааж байсан нь ангийн банди нар байтугай охидын нүдийг хүртэл унагааж байсан. Бурхан минь гэж, тэр үнэхээр халуухан харагдаж байсан билээ. Түүнийг Жи А гэхэд миний эрүү бараг газар унах шахсан. Тэрнийг илүү өөртөө итгэлтэй болж өөрийгөө ялсан давсанд баярлаж байсан ч гэсэн. Миний уур цаанаасаа л хүрчихсэн. Жи А намайг үл тоож, аймшигтай нь Хусогийг хүртэл эргүүлж эхэлсэн. Бүх юм төгс байсан ч Хусог надаас салж шилдэг сурагч гэсэн энгэрийн тэмдэгнээс өөр юмгүй төгссөн юм даа.

Харин одоо ямархуу амьдарч байгаа вэ гэж үү?

Зүгээр л маш энгийн, нягтлан бодогч мэргэжилтэй. 3 жилийн турш ажилласан компани маань дампуурсан. Шинэ ажилд хараахан орох бодолгүй л байна даа. Хайр дурлалын асуудал дээр би үнэхээр азгүй хүн. Хусогаас хойшоо хүнд сайн болсон ч удалгүй дахиад л хаягдчихсан. Одоо би үнэхээр залхчахжээ.

12 AM

-Байна уу?

-Байна аа. Сайн уу эгч ээ? Удаан ярьсангүй шүү. Ямар нэгэн хэрэг болоо юу?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 21, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

+BE MY BABYGIRL+Where stories live. Discover now