7. Тэр амттай харагдаж байна

336 28 0
                                    

"та одоо унтах гэж байсан өрөө рүү гээ буцах уу"хэмээн Рэён эвгүй өнгөөр хэлэв
"би бусадтай унтаж дасаагүй"

"Тэгвэл өнөөдрөөс дасаж эхэл"

Рэёонд энэ хүн одоо дэндүү санагдаж эхэллээ. Тэр санаа бодлыг нь асуугаагүй шүү дээ

Тэр түүнд ойртохыг хүсээгүй тул орны буланд хэвтэв

Дараа нь Тэхён номоо хаасан байлаа. Тэрээр номоо орныхоо дэргэдэх ширээн дээр тавиад гэрлээ унтраагаад унтахаар хэвтлээ

Өнөө шөнө Рэёон унтаж чадахгүй байх хэмээн бодож байтал нэг гар орж ирэн түүний бүсэлхийгээр нь ороолоо

Түүний бие ялимгүй чичирнэ. Одоо түүний бүх анхаарал бэлхүүсэн дээр л төвлөрнө
Цаана байгаа эр түүний таагүй байдлыг анзаараагүй бололтой түүнд улам ойртоно

Рэёоны нурууг түүний халуун цээж дарна
Түүний хувьд анх удаа ингэж нүцгэн хүнд тэврүүлж байна

Түүний зүрх хэмнээлээ алдан маш хурдан цохилно. Тэд чимээгүй байсан тул зүрхнийх нь цохилт сонсогдоно. Тэр сандарсандаа юу хийхээ мэдэхээ байчихав

"Юу...ингэхээр чинь би унтаж чадахгүй..бас ингэж дасаагүй болохоор эвгүй байна" гэж аяархан хэлэв. Хэрэв шөнөжин ингэж байх юм бол шөнө унтаж чадахгүйгээ тэр ойлгоно

"Чи яагаад унтаж чадахгүй гэж Чи үүнийг хүсэж байна уу?" Эр хүний бүдүүн сөөнгө хоолой араас нь гарч түүний халуун амьсгал нь хүзүүнд нь мэдрэгдэнэ

Рэёон чичирхийлхээ болин "Надад тийм шаардлага байхгүй. Би эгчээсээ өөр хүн. Үнэндээ... Та түүнтэй өмнө нь унтахыг хүсдэг байсан бол тэр ямар ч харьцаанд орохгүй байсан"

Тэд 2 секундын турш чимээгүй болов
Рэёон түүнийг өдөөн хатгасан уу гэмээр түүний хоолой чанга дуугаран "чиний эгчийг харахаар... Хоолны дуршилгүй болдог"

Рэёон"юу тэгээд намайг харахаар хоолны дуршилтай болдог хэрэг үү. Би амттай гэсэн үг үү? "

"Унт"гэж Тэхён хэлээд нүдээ анилаа

Рэёон өөрийгөө унтахгүй нь гэж бодсон ч нүдээ анин удалгүй унтаад өгөв

Маргааш өглөө нь түүнийг сэрэхэд урьд шөнийх шиг халуун биш байв

Босон нүүр гараа угаачихаад доош буухад Тэхён дэгжин хослол өмсөн ширээнд суусан байв

Үйлчлэгч түүнийг харан өглөөний цай өгөв. Таван өөр төрлийн хоол байх бөгөөд бүгд Рэёонд таалагдаж байв

Рэёон Тэрёны эсрэг харж суун
"Өглөөний мэнд хүргэн ахаа"

Тэхён хөмсгөө үл ялиг зангидсан ч үгийг нь зассангүй

Хооллож дууссаны дараа тэрээр "хуучин байшин руу явахад бэлд"гэв

Рэёон гэнэт сандарч эхлэв"би..явмааргүй байна"

"Хурдан бэлд" Тэхён түүнд татгалзах боломж өгөөгүй бөгөөд түүнийг өөр хүнээр дагуулж хувцасаа сольж машинд суулгаж өгөхийг хүсэв

Ким гэр бүл рүү явах замд тэрэнд яг л цаазаар авхуулж буй мэт санагдана
Тэр гараа гуян дээрээ тавин сандарсандаа үг ч хэлж чадсангүй

Эр түүний зангидсан гар луу харан "муухай бэр хадамтайгаа эрт орой хэзээ нэгэн цагт уулзаж л таараа" тэр хойшлуулж чадна харин зайлсхийж чадахгүй

"Муу новш минь чи өчигдөр намайг царайлаг гэж хэлсэн, гэхдээ өнөөдөр муухай гэнээ"

Scarlett

Гайхамшигт Гэрлэлт: Эрхэмсэг Хатагтай та минийх [ТҮР ЗОГССОН]Where stories live. Discover now