19. Салах цаг нь болсон

Start from the beginning
                                    

Энэ хэсэгхэн хугацаанд Бангтан гэх хамтлаг өөрчлөгдсөн зүйл ихтэй. Амьдарлын алхам тутамдаа суралцаж явдаг тэдний хувьд энэ жил илүү сонирхолтой байна гэж ярилцаж байсан. Одоо л гялалзаж эхэлж байхад бууж өгөх талаар бодохын ч хэрэггүй. Тэдэнд бодсон зүйл, гаргана гэж хэлсэн дуу зэрэг зүйл их байх шиг санагдсан.

Цонхоор харж хэсэг суусныхаа дараа босож хувцасаа сольчихоод ачаагаа бэлдэх ажилдаа оров. Нэгэнт л тушаал гарсан юм чинь би эсэргүйцээд ч яах билээ.

Хавар өмсөнөдөө гэж бодоод авсан ягаан цамцаа цүнхнийхээ доороос оллоо. Жонгүг "чамд минь ёстой хөөрхөн харагдах байхдаа" гэж утасны цаанаас зурагын хараад үглэн байж авхуулсан цамц. Мэдээж бид хамт дэлгүүр ороод явж байж болохгүй болохоор би Парис- д байхдаа утсаа сайн цэнэглэж аваад чихэвчээ зүүн дэлгүүр хэссэн юм. Утсаараа жонгүгтай видио дуудлага хийж хүмүүсийн дунд " энэ гоё байна уу? эсвэл энэ? би тэгвэл аваад очих уу? Энэ өмд ах таньд ёстой гоё зохиндоо тиймээ" гээд л яриад явсанаа сайн санаж байна.

Дөнгөж л дотно болцгоож эхэлж байсан үе шүү дээ. Заримдаа бие биенээсээ ичээд л заримдаа намайг хардаж уурлаад хааяа жаахан хүүхэд шиг болоод эсвэл бүр насанд хүрсэн хүн шиг зан гаргаад л. Гайхшруулж ханахгүй хүн гэж түүнийг л хэлэх байх.

Нөгөө цамцаа маргааш өмсөж явмаар санагдаад эвхэж орон дээрээ тавин дахиад цүнхнийхээ дэргэд ирж суулаа. 

Бараг л ачаагаа бэлэн болгоод хаах гэж байтал нүдэнд нэг зүйл туссан нь Жонгүгийн надад авч өгсөн хамгийн анхны зүйл байсан юм. Солонгосоос явахдаа заавал хамт явна гэж зөрүүдлээд авч өгсөн зуны даашинз. Миний цүнхны тасаалгаанд байж. Бас болоогүй явж байхдаа нэг жаахан хүүтэй яриад дараа ирж уулзана гэж амлалт хүртэл өгөөд амжсан.

Би хаана ч явсан энэ даашинзыг авч яваад байгаагаа сая л анзаарлаа. Гэртээ орхиж болох байсан ч орхиод явъя гэсэн бодол огтхон ч төрөөгүй байхалдаа. Амьдралдаа авч болох хамгийн гайхалтай зүйл минь энэ болохоор.

Холдоно гэдэг энэ л үг надад одоо хэтэрхий муухай санагдаад байна. Ингэх эрхгүй байж болох ч Жонгүгийг хэнд ч өгмөөргүй бүр дэргэдээсээ алхам ч холдуулмааргүй санагдаад байх юм.

Нулимстай нүдээр нөгөө даашинзаа барин сууж байтал утас минь дуугарж таарав. Аваад хартал тэр минь байна.

Авах үгүйдээ эргэлзэн хэсэг утсаа хараад эцэст нь хэл сураггүй явчихаад дараа нь өөр хүнээс намайг солонгос эргээд явсныг мэдээсээ гэж хүссэнгүй. Тасархаас нь өмнө хурдхан шиг авах дээр нь даран чихэн дээрээ барьлаа.

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now