Дүёон : Bienvenue . C'est agréable d'être de retour en France . ( Сайн байна уу? Францад дахиад ирэх таатай байна )

Хөтөч : *инээмсэглэх* c'est un honneur de vous rencontrer . ( Тантай уулзах нь нэр төрийн хэрэг )

Дүёон : Merci, montre-moi le chemin ( баярлалаа , одоо зам заа )

Яаняан : Ахлах Франц хэл мэддэг байсан юм уу?

Дүёон : Би Францад багагүй хугацаанд байрласан . Анхан шатны мэдлэг бол байгаа .

Хөтөч : Та бүхэн намайг дагаад явна уу ~

Орчуулагч : Дагаад явна уу






Бид нар юу ч гэсэн Францад аюулгүй хүрээд ирлээ . Эхний шат хоёр өдрийн дараа болохоор Сончан амжчих байх аа ~ Юу ч гэсэн эхлээд бид нарт зориулж бэлдсэн байр луу эхлээд явцгаая .

Бид онгоцны буудал дээр биднийг хүлээж байсан таваг машинд салан суулаа . Францад цаг агаар намуухан салхитай , цэлмэг тэнгэртэй гоё байна . Хотын гудамжийг машины цонхоор ширтсээр нэг мэдэхэд бид байрлах газраа хүрээд ирчхэж .

Би хувьдаа ямар нэгэн том зочид буудал хүлээж байсан ч уламжлалт солонгос гэр биднийг угтаж авлаа .



Дүёон : Орон орноос ирсэн зочдод зориулж тухайн улсынх нь үндэсний гэрийг барьдаг юм.

Бид машинаасаа буун өөрсдийн чемодан болон цүнхийг зөөх гэтэл жолооч нар биднээс урьтаж буун бидний өмнөөс зөөчихлөө .

Бид хөтөч болон жолооч нартай салах ёс хийгээд гэрийн доторхыг сонирхохоор орлоо . Харьцангуй олон хүн байрлаж байгаа тул нилээд сүрлэг байшин барьсан байна . Зүүн жигүүрт эрчүүд харин баруун жигүүрт бэлла бид хоёр байрлана . Гэхдээ нэг сонин юм нь хоёр жигүүр хоёулаа бараг л ижилхэн хэмжээтэй .

За тэгээд та нар учраа олоод байрлана биз . Бэлла бид хоёр өрөө өрөө сэлгэж унтана аа ~ Харин гол гэрт гал тогоо , том өрөө , биллиардын өрөө бас бус юмс байгаа .

Яг үнэндээ Францад ирчихсэн байгаа гэдгийг мартуултал нарийн бүтэцтэй барьсан байна . Солонгос хүн ажилласан бололтой . Гадаах цэцгийн хүрээлэн хоёр хүний цайны ширээ , саравч болон жижиг цөөрөмтэй . Манай хэд хөөцөлдөж тоглоход хангалттай зайтай л юм байна .

Бас дундаж хэмжээтэй усан сан байсан . Усан санг тойруулаад биеэ шарж хэвтдэг сандлууд бас байсан . Усан сангын хажууд бас жижиг лонжтой .

Харин хамгийн гол юм нь гол гэр доторх бэлтгэлийн гал тогоо юм даа . Шотаро , Сончан хоёрт бол бүх болзлыг нь хангаж өгсөн нарийн хийцтэй орчин үеийн гал тогоо . Орц бүрийн онцлогт тааруулсан хадгалалттай , тэр баргийн хүний ашиглаж чаддаггүй нарийн гал тогооны хэрэгслүүдтэй . Мөн ариун цэврийг дээд цэгт нь сахисан гал тогоо байна .

Өнөөдөртөө Шотаро , Сончан хоёрыг Парисын алдартай ресторануудаар дагуулж явуулах бодолтой байсан ч Сончан байхгүй тул зүгээр л амрахаар шийдлээ . Шотаро Сончанд бага зэрэг санаа зовсон харагдаж байна . Хэрэггүй юманд санаа зовох юм даа .

Сончан юу ч гэсэн дахиад тасалбар захиалчихсан гэсэн . Хайран сайхан 1000 доллар . Уг нь 541 долларын үнэтэй л дээ . Гэхдээ тасалбар зарж байсан хүнийг хахуульдаж байж хамгийн ойрын хугацааны тасалбарыг нь авсан гэсэн . Ойролцоогоор 13 цаг нисэж ирсэн . Сончаний нислэг нь 21 цагаас гэхээр маргааш арван цагт л ирэх нь дээ .

Далийхад эндхийн wifi одоохондоо жоохон гацаад байна .

Let's cook | V2Donde viven las historias. Descúbrelo ahora