With u <너랑 함께>

Start from the beginning
                                        

"Жиёнаа!"

"-Чи бүгдийг санаагүй байгаа биз дээ?"

Тийм ээ... Надад одоо ч дутуу үлдсэн дурсамж бий.

"-Гуйя, чамд хөгийн новш шиг хандсан өдрүүд байсан ч зөвхөн тэрийг л санахаа боль. Чиний алдагдсан тэр дурсамж дунд чамайг чин сэтгэлээсээ хайрласан би байгаа. Эцсийн мөч хүртэл хажууд чинь байхыг хичээсэн юм шүү. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш л дээ. Чамайг ч бас бодсондоо хэлж байна. Маш ихээр өвдсөн тэр өдрүүдэд хоёул нэгнийхээ хүчээр амьсгалж байсан гэдгийг... Заавал санаарай."

Доголон нулимс хацар даган урсахтай зэрэгцэн түүнийг сургуулийн дээвэр дээр орхин дотогш орлоо.

"Жиён нүүна?"

Ангийн үүдэнд доод ангийн хүүхэд намайг дуудахад би зогсон өөдөөс нь харвал тэр ардаа ямар нэг зүйл барин ичингүйрэн инээмсэглэж байхыг бодвол сэтгэлээ илчлэх гэж байгаа бололтой.

"Нөгөө... Би таныг өнгөрсөн долоо хоногт сургуулийн цайны газарт харсан юм. Инээмсэглэж байгаа чинь их хөөрхөн. Би танд... сайн."

Тэр хүүхэд үнэхээр эгдүүтэйгээр ичингүйрэн хэлсэн болохоор би инээмсэглэн толгой дохитол тэр надад цаасан ууттай бэлэг сунгав.

"Энэ миний сэтгэл болохоор авч болох уу?"

Би утсан дээрээ "Хэрэггүй дээ, баярлалаа." гэж бичин харуултал тэр гарт минь ууттай зүйлийг атгуулчихаад гүйгээд явчих нь тэр. Би уутанд байсан хайрцгийг гаргаж ирэхэд Ёнжүн араас ирэн булаагаад авчихав.

"Өг."

"Чадахгүй. Бэлэг хэрэггүй гээд байдаг биз дээ?"

"Тэгсэн ч надад өгсөн болохоор буцаагаад өг."

Ёнжүн хөмсгөө зангидан гарт минь байсан цаасан уутыг ч мөн булааж аваад хогийн саванд хийхэд ойр хавьд зогсож байсан хүүхдүүд чимээ аниргүй болов.

"Яагаад байгаа юм?"

"Юу гээч И Жиён? Чи бид хоёр одоо болтол салаагүй гэдгийг мэдэх үү?"

"Хүүхдүүд байна. Тэнэг юм уу?"

"Тэд мэдлээ гээд яана гэж?"

"Чи хамгийн сайн ойлгох ёстой хүн нь биз дээ?"

"Тэглээ гээд чамайг алдаж чадахгүй. Бүр гурав дахь удаагаа. Эцсийн эцэст чи л өөрөө дахин миний урд гарч ирсэн шүү. Яг л биднийг анх танилцахад би чиний амьдралд гэнэт орсон шиг."

"Хараал ид гэж! Чи бид хоёр хэзээ ч учрах ёсгүй байсан юм!"

"Би дахин амьдрах болсон ч чамайг сонгох байсан."

"Амьдрал минь новш болж байхад чи хаана байсан юм?"

"БИ ХАРААЛ ИДСЭН ЦАГ МӨЧ ТУТАМД ЧИНИЙ ХАЖУУД БАЙСАН! ТЭГЛЭЭ ГЭЭД ЧИНИЙ НАДАД ӨГСӨН ЗҮЙЛ АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГООС ӨӨР ЮУ Ч БАЙГААГҮЙ!!!"

Ёнжүнийг над руу орилох үед би түүнийг алгадаж орхив. Гомдлын нулимс хацар даган урсахад би анги руу орж цүнхээ авчихаад сургуулиас гүйхээрээ гарлаа.

Дахиад л бүх зүйл дууслаа. Одоо хүүхдүүд миний тухай мэдэх болно. Би яах вэ?

🏙

"Намайг уучлаарай. Би тэгэх ёсгүй байсан юм. Хүүхдүүдэд эвтэйхэн ойлгуулаад хэлчихсэн болохоор санаа зоволтгүй хичээлдээ ирж болно оо..."
From: 최연준

Ёнжүнаас ирсэн мессежийг уншчихаад орондоо орлоо. Хариу бичихийг хүссэн ч тэнхэл байсангүй.

Ёнжүний хэлдэг үнээн. Би ээжийн ажил явдлаас хойшхи үйл явдлаас нэгийг нь ч санахгүй байгаа. Түүнийг үзэн ядаад байгаа ч хэрвээ тэр цаг хугацаанд надтай хамт байсан хүн зөвхөн Ёнжүн бол яах вэ? Би бүгдийг санаагүй байж хэтэрхий түргэн аашилчихсан бол, надаас дутахааргүй шархалсан түүнийг илүү өвтгөж байгаа бол яах вэ?

Чуи Ёнжүн ч гэсэн хангалттай шархалсан нэгэн шүү дээ? Одоо түүнийг харвал бидний анх танилцаж байсан тэр үеийн Ёнжүнаас хэлтэрхий ч байхгүй. Үргэлж гэрэлтдэг байсан нүд нь бүрсийж, мянган бодлыг тээдэг байсан харц нь хоосроод, цаг мөч тутамд над руу инээмсэглэдэг байсан түүний төрх бүүдгэр бараан болж, хүн бүхэнд эелдэг ханддаг байсан тэр хамгийн бүдүүлэг нэгэн болчихож. Дүрэлзэж байсан тэрнийг унтраачихсан хүн нь би бололтой. 

Санахыг ч хүсэхгүй тэр дурсамжууд толгой хагалах шахам дахин тоглогдох ч хамгийн нандин дурсамжаа орхигдуулчихсан юм шиг байна. Би санах хэрэгтэй. Тэр хугацаанд болсон бүх зүйлийг. Тэгж байж л түүнийг үзэн ядах, хайрлах хоёрын аль нэгийг нь хийж чадах болохоор.








Tulips note: Ээ, та нар одоо уншаад байгаа юм байж воте дараад сэтгэгдлээ бич л дээ. Би гомдлоо...😛🌸

School 2020 || MglWhere stories live. Discover now