17. Өөрийн биеээр

Start from the beginning
                                    

У туслах: надад ч гэсэн бага л үлдэж. Юу ч гэсэн маргаашдаа хүрэх байх. Дахиад нэг асуугаад үзвэл яаж байна би явчихаад ирье

Юура: тэгдээ та. Би энд хүлээж байя

Онгоцны буудал дээр хонох үнэхээр хэцүү байна. Мэдээж ирээд нэг хонсоныхоо дараа л Суа эгч албаар намайг явуулсаныг мэдсэн. Миний бодож байгаагаар тэр намайг ажилд орсон цагаас минь хойш тоодоггүй үл хүндтэгдэг байсан болохоор энэ удаад надад өс сансан л байж таараа. Тэглээ гээд ямар ч танилгүй ийм газарлуу намайг яаж ингэж явуулж чаддаг байнаа. Үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүн уур хүрч байна. Би ч гэж би утасгүй, мөнгөгүй байж үгэнд нь итгээд явж л байдаг. . .У ах дэргэд минь байгаад баярлах юмдаа ямар азаар ахтай хамт явж байсан юм тэгээд л дагаад хүрээд ирсэн. Буудалд очих мөнгө байхгүй хүмүүсд хэлсэн ч туслах хэн ч алга. У ах дахиад л хүний утсаар залгаж үзэх гээд явсан. Жонгүг намайг хайж байгаа болов уу?Мэдэхгүй юмдаа

У туслах: Юура би сая ажлынхаа хүнтэй ярьчихлаа. Ашгүй утасаа солиогүй байсан байна. Тэр солонгост байгаа болохоор санаа зоволтгүй ээ удахгүй гэсэн

Юура сонссон зүйлдээ хэтэрхий баяртай байлаа залгасан хүмүүсийн утас нь болохгүй өөр улсын дугаар учир асуудал ихтэй байсан юм. Дээшээ босож ирээд У туслахыг тэврэн "үнэхээр үү ямар сайн хэрэг вэ ашгүйдээ баярлалаа таньд" хэмээн үсэрнэ.

=====================

Канад улс Хамилтон хот

Намжүүн: захирал руу залгах хэрэгтэй. Маргааш тоглолттой байж ийм байдалтай эхлүүлэх болж байна уу?

Жин: Одоо юу?

Намжүүн: утасны цаанаас ийм чухал зүйл ярих дургүй ч өөр арга алга. . .

Жин захиралруу хэд хэд залгалаа. Утас нь дуудаж байгаа ч холбогдохгүй байна. Хүнтэй яриад байгаа бололтой. Гишүүд бүгд өөд өөдөөсөө харан яах тухайгаа мэдэхгүй сууна.

Намжүүн: Юу ч гэсэн тоглолтоо хийх хэрэгтэй ямар эндээс солонгос буцалтайна биш. Бүх тасалбар зарагдаад дуусчихсан байхад арми нарынхаа сэтгэлийг бодоод маргаашдаа бэлдэцгээе. Орой дахиад залга-. . .

Жин: утас, утас, утас

Жимин: тайван бай та аваад ярь чанга яригч дээр нь тавьчих

Жин: би юу?

Жимин: өөр хүн алга та л ярина

Жин нэг сонин царай гаргачихаад амьсгаа аван утас авлаа.

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now