4.Бага ч атугай аз жаргал

215 33 0
                                    

Өнөөдөр би Жонгүг болон түүний найзуудтай гадуур гарна. Энэ үеүдэд л би аз жаргалыг мэдрэх шиг санагдав. Би түүнд хайртай гэдгээсээ айж санаа зовох бус бахархадаг болж  байгаа. Учир нь тэрний үйлдэл болгон зөв хүндээ дурласан гэдгийг маань илтгэдэг юм. Бас мартсанаас би Тэхёнтой найз болж эхэлсэн. Тэр бид 2 үнэхээр санаа нийлдэг. Мөн сэтгэлээ уудалж болохоор хүн шиг санагдсан. Гэхдээ юу гээч би тэрнийг хөгийн новш гэж боддог хэвээрээ л байгаа. За тэр ч яахав. Тэдэнтэй явсан зугаалга маягийн зүйлийнхээ талаар ярья. Ер нь би дандаа л зовлонгоо л боддог юм шиг байна одоо болиноо. Жаргалтай амьдрах хэрэгтэй шүү дээ.

Flashback
Уул нь энд л уулзахаар тохирсон доо. Тэнэг Тэхёны шаардлагаар тэдэнтэй уулзах гэж байгаадаа итгэж өгөхгүй нь. ХӨӨЕ гэх танил дуугаар эргэж хартал Жонгүг Тэхён хоёр уралдаж байгаа мэт л гүйж ирж байна. Бурхан минь ямар аймар гүйдэг юм бэ. морьд уралдаж байгаа бишдээ. Тэгтэл Тэхён ирснээ ТҮРҮҮЛСЭН гэж орилов. Мм уралдаж байсан юм байна. Яаж ч бодсон тэр 2 үнэхээр хөгжилтэй харагдаж байсан. Яг үнэндээ надад ийм найз байгаагүй гэж худлаа хэлэхгүй. Хар төгсгөлтэй ч гайхалтай дурсамжууд шүү. Өнөөдөржингөө тэдэнтэй парк дээр өнжлөө. Би нээрээ ганцаараа амьдардгаа хэлэхээ мартаж орхиж. Тэд өнөөдөр манай гэрт хононо гэсэн тийм учраас замаараа дэлгүүр орж янз бүрийн юм авчихаад гэртээ ирлээ. Бид ууж идэж хөгжилдсөн. Гэнэт л Жонгүг уйлж эхэллээ. Бид гайхан юу болсныг асуутал тэр " Аав маань бага байхад найзуудаа дагуулж ирээд яг ингээд суудаг байсан. Гэхдээ тэр одоо байхгүй. Хараал идсэн эх гэж нэрлэгдэх хүнээс болоод гэмгүй явсан эцэг минь хохирсон " гэснээ дахиад л уйлж эхлэв. Хөөх зүгээр л тэд Жонгүгийг өрөвдөж байхад би бол шинээр дурлачихсан. Учир нь энэ төрх бол миний Жон Жонгүгаас харсан өөр нэгэн төрх. Магадгүй энэ төрхөө дахин хэзээ ч миний өмнө гаргахгүй байх. Тийм ч учраас би энэ төрхийг сайн харж аваад зүрхэндээ хийн цоожлохдоо түлхүүрийг нь дотор нь хамт цоожлох хэрэгтэй байх. Дахин дахин тэр намайг дурлуулаад байна. Би зүгээр л өөрийгөө удирдаж чадахаа боличихлоо. Новш гэж
Flashback end

YouWhere stories live. Discover now