2. Нэг дусал нулимс

331 42 2
                                    

Энэ хэсэгт дандаа өнгөрсөнд болсон явдлууд гарна шүү
Өнөөдөр шалгалт авсан. Шалгалтын үеэр дүнгэнээд байсан ялаа л хамгийн чимээтэй зүйл байсан байх. Гэвч тэр ялааг алах юм бол ангиас хөөгдөх учраас хэн ч тэр ялааг алж зүрхэлсэнгүй. Тэр ялаа биднийг шоолж инээсэн гэдэгт би 111% итгэлтэй байна. Шалгалтнаас гараад ангийнхантайгаа гадуур гарлаа. Түрүүний шалгалт төгсөх шалгалт байсан болохоор тэр байх. Караоке орж дуулаад л их л хөгжилтэй байлаа. Одоо манай ангийн цөөхөн хэдэн хүүхдүүд нэгэн караокед үлдсэн байна. Тэрэн дотор Жонгүг ч байгаа харагдана. Гэхдээ бид архи ууж тамхи татдаг төрлийн хүмүүс биш тул анги дундаа л 3 шил сөжү авсан юм. Бүгд тийм ч согтсон харагдахгүй байна. Жонгүгийн " Болгоомжтой" гэх дуунаар цочин эргэж харвал тэр манай ангийн охиныг бэлхүүсээр нь тэвэрчихсэн нөгөөх нь гартаа дотор байсан юм нь асгарсан бололтой аягаа барьчихсан байх бөгөөд нүд нь талимаарсан байгаа харагдана. Гэтэл тэр охин өндийн шууд л Жонгүгийг үнсчихлээ. Хүүхдүүд "та 2 ч сайхан зохиж байна шүү" " үерхээд байгаа юмуу" гэх мэт орилолдож байв. Зүрхэн тушаа газар минь 9999 зүү хатгаад яг ганцхан зүү дахиад хатгавал шууд л бутран унах мэт мэдрэгдэж байв. Нүдэн дотор минь багтаж ядах тунгалаг шингэнийг залгих гэж хичээн сууна. Гэвч тэсэлгүй нэг дусал нулимс хар бариу өмдөн дээр минь дусах нь мэдрэгдэв . Миний хажууд сууж байсан охин "Чи уйлаад байгаа юмуу" гэж  гайхсан маягтай асуухад нь би өөдөөс нь аль болох ялдамхан инээмсгэлэхийг хичээж "Үгүйдээ нүдэнд юм ороод" гэж хариулсан юм.  Гэвч би дахиж тэсэхээ байн шууд л "Би явалгүй болохгүй нь" гэж хэлээд гарч одсон. Гэртээ харихад миний зүрхэнд хэн нэгэн сүүлчийн нэг зүүг хатган би зүгээр л зүрхээ бутрахыг мэдрэн нулимсаараа хацраа зүсэн хөнжилдөө шургасан юм. Маргааш тэрний маргааш ер нь төгсөтлөө би сургуульдаа очоогүй. Жонгүг намайг эргэхээр ирэхэд нь би дэндүү хүнд өвчтэй байна гэж  хэлэн явуулчихсан. Тэр үг маань үнэн байсан. Хайр гэх дэндүү хүнд өвчин намайг дотроос минь идэж байсан. Гэвч эцэст нь би ойлгосон. Хайраас болж хэн ч үхдэггүй гэдгийг. Жонгүгт гомдоод ямар ч хэрэггүй гэдгийг ч бас. Их сургуульд орохдоо би итгэл төгс алхаж байсан. Гэвч замд минь нэг л хүн тааралдахад би цөхөрсөн ч
түүний хажуугаар юу ч болоогүй юм шиг инээж мэндлээд өнгөрөх гэтэл тэр гарнаас минь барьж зогсоов. Би тэгэхэд Жонгүг рүү харан  "Яа-яасан" гэж асуухад тэр миний нүд рүү ширтэж байгаад яваад өгсөн. Би дахиад л дурлачихлаа. Жонгүг яг л хар шоколад шиг байсан. Гашуун боловч миний хамгийн дуртай зүйл
Богино болсныг нь мэдэж байгаа
Ер нь хэсгүүд нь ийм богино байх байх жүү ♡♡♡

YouWhere stories live. Discover now