1. Чи

418 44 1
                                    

Цас бударсан өвлийн нэгэн өглөө би чамайг анх харж билээ. Шинээр элсэж байгаа сургуулиас маань гарч явааг хараад энэ сургуульд орох болсондоо үнэхээр их баярлаж байснаа одоо болтол сайн санаж байна. Тэр өдөр яагаад ч юм хамаг муу муухай бүхэн минь арилах шиг л санагдаж байсансан. Одоо бодоход тэр үед л чамдаа сэтгэл алдарч байсан даа. Хүн бүр лүү инээмсэглэж харцаараа бүгийг татдаг чамтай харьцуулахад би зүгээр л хэн ч биш байсан. Анх чамтай ярихад их л догдолж байж билээ.

Flashback
Бас л тэрнийг харж явж байгаад шон мөргөөд уначихлаа. Нэлээн чанга мөргөчихсөн учир ёолсоор бостол өдрийн бодол шөнийн зүүд болсон хүн минь зүгээр үү гээд зогсож байна. Өө новш би ч ёстой хогийн байдалтай явж харагдаж байгаа даа. Зузаан араамтай шил, том хэлхэгэр ноосон цамц , бэлтгэлийн өмд гээд л. Ядаж байхад хацар халуу оргиод явчихлаа. За дүүрсэн хэрэг.
Би: Зү-зүгээрээ
Жонгүг багахан инээв. Би гайхан хартал "Болгоомжтой явж байгаарай за юу" гэснээ гарт сүү атгуулчихаад яваад өглөө. Өхх өдөр болгон заавал уудаг сүүгээ атгуулчихаад яваад өглөө. Би ч үнэхээр баярлан өнөөх сүүг уусаар явлаа.
Flashback end
Тэгээд л чамтай сайн найзууд болоод сургуулийн хэнхэг биш имижээ өөрчлөөд од залуу болсон доо. Үнэхээр сайхан үе байждээ. Зөвхөн чамд сэтгэлээ илчлээгүй бол ийм зүйл болохгүй байх байсан юм. Магадгүй чи бид 2 одоо болтол найзууд байх байсан юм билүү. Холоос ч гэсэн чамайгаа харж л байвал хангалттай байх байсан.
???: Хөөе хөөе
Би: Айн
???: Түрүүнээс хойш зөндөө дуудлаа шүү дээ
Жимин: Уучлаарай юу гэсэн бэ?
???: Энийг 19 хувь хэвлээд хүүхдүүдэд тараагаарай
Жимин: За
Жонгүг
Чамайгаа харсан тэр өдөр чи минь үнэхээр өхөөрдөм харагдаж байж билээ. Хэтэрхий өхөөрдөм бас инээдтэй байсан болохоор инээдээ арай ядан барьж байсан ч тэсэлгүй багахан инээж байсансан. Надад гүн сэтгэгдэл үлдээж байсан болохоор ч тэрүү нэг л мэдэхэд сайн найзууд болчихсон байсан. Чамайг сургуульдаа алдартай болоход чинь багахан хардах сэтгэгдэл төрж байсан ч мэдэлгүй найзыгаа харамлах сэтгэл гэж бодоод өнгөрсөн. Чи минь надад сэтгэлээ илчлэх үед би чамаас жигшин хөндий болсон. Чамд ямар санагдсаныг үнэхээр мэдээгүй ээ. Хүн зовж байж л бусдын зовлонг ойлгодог юм гэдгийг ойлгож харамсаж байсан үе саяхан. Үнэхээр л чамайгаа голд чинь ортлоо гомдтол чинь түлхсэн учраас л чи минь нэг л мэдэхэд надаас эргэж ирэхгүйгээр сэтгэлээ татчихсан байсан. Хэчнээн хичээсэн ч дахиж ирээгүй. Одоо хүртэл би хармсадаг тэр л үед чамтайгаа үерхдэг байж дээ гэж

YouWhere stories live. Discover now