~ Special Chapter IV~

4.4K 278 54
                                    

Заримдаа Тэхён үнэхээр ухаантай, суут ухаантан мэт л аашилдаг бол заримдаа үнэхээр хүүхэд шиг зүйл сэтгэж бодож аашлах юм. Ууртай байхдаа бодсон бүх бодлоо надад ярьж ганцаараа инээсээр овоо удлаа. Харин би түүний яриад байгаа зүйлсийг сайн ойлгохгүй байсан ч түүнийг өхөөрдөм инээж байгаа төрхийн харан жаргалтайгаар инээмсэглэн сууна.

Өөд өөдөөс харан суугаад олон зүйлсийн талаар ярилцан инээмсэглэн сууж байхад хажуухан талд хөлийн чимээ гарав. Бидэн дээр тусах жаргах дөхөж байсан нарны цацрагийн хэн нэгэн хаан зогсох нэгэн - Сэи хэмээн дуудахад нь Тэхён босон тэр хүний зүг явлаа.

***********************

- Хён

Тэхён босохдоо тэр хүнийг ингэж дуудах бол тэр хүн намайг - Сэи хэмээн дуудаж байлаа.

- Чанёол ахаа

Намайг ингэж дуудахад Чанёол ах бид хоёрыг ээлжлэн зааж, ангайсаар зогсоно.

- байзнаарай, Тэ чи хэзээ манай Сэитэй....?

Удаан хугацаагаар бие биенээ харан ангайн зогссоны эцэст ах ам нээн асуулт асуулаа.

- манай Сэи?

Одоо хардах үе мөн гэж үү Тэхён?

Чанёол ах том нүдээ улам томруулсаар - тийм ээ манай Сэи, яасан?

Тэхён хажууд минь ирэн гараас минь хөтлөөд - хён танилц Бюн Сэи миний найз охин. Сэи танилц миний хуурай ах Пак Чанёол

Гэж хэлэн өөдөөс минь инээмсэглэхэд Чанёол ах эхлээд гайхаж байсан ч удалгүй гараа надруу сунган - танилцахад таатай байна гэж хэллээ. Түүний гар луу нь гайхан зогсох намайг Чанёол ах хараад - аан нээрээ би чамайг мэднэ шүү дээ. Саяны үйлдлийг минь мартаарай гэж хэлээд шилэн хүзүүгээ маажлаа.

- Хён та надад анх Сэиг харахад ийм дотно гэж хэлээгүй шүү дээ? Тэхён бид хоёрыг ээлжлэн харсаар асуухад ах - Анх чамайг манай сургууль дээр ирж Сэиг хардаг тэр үед нээх тийм юм хэлэх хэрэгцээгүй байх гэж бодсон юм, харин та хоёрыг ийм харилцаатай болсон гэж мэдсэнгүй. Ингэж хэлэхэд нь түүний чих улам л дэлдийгээд байна уу даа гэмээр боллоо.

Тэхёний нүд сэргэн - ахтай нь найзууд?эрт хэлэхгүй дээ та
хэмээн хэлээд ямар нэгэн юм сэдэж буй мэт царай гарган зогслоо.

Бид гурав тойрон зогсоцгоож байхад - яаа Ёол хэмээн дуудсаар хэрэг таригч Бэкхён ах минь бид хэдийг чиглэн ирж байлаа. Ах бид гурвыг харан том нүдэлсээр урд ирэн зогсоод асуулт эрсэн харцаар харна. Хажууд минь зогсох Тэхён 90 градус бөхийн ахтай мэндлэхэд ах нэг гараа өргөн зогсоогоод - Ингэж ёсорхох хэрэггүй дээ Тэхёнаа хэмээн хэллээ. Эхэндээ гайхаагүй ч удалгүй ах Тэхёний нэрийг яаж мэдсэн талаар анхаарлыг минь ихэд татлаа. Тэхён ч мөн гайхан - миний нэрийг яаж?

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now