✡ Basketball Relationship ✡ ~ Part VI ~

4.9K 278 20
                                    

Би түүнээс гараа хүчтэй татаж аваад, дээш өндийн босоход тэр ч мөн адил хөдөлгөөн хийв.

- ө-өөрөө гараа боочхоорой. Б-Би шалаа угаалаа гэж хэлэн гарах гэхэд тэр намайг шууд л өөртөө татан үнэсчихлээ.

Тэр надаас уруулаа салгасан ч нүүрэн дээр минь байх гараа авалгүй өөдөөс минь ширтэн

- Би танд сайн дасгалжуулагчаа гэж хэлэн духаа миний духтай нийлүүлэн зогсоод нүдээ анилаа.

Тэр шивнэнэ. - үнэхээр их

******************************

~ Нэг жилийн өмнө~

Аль хэдийн навчис ногоорч, цэцэг дэлбээлж, нар дулаанаар ээсэн тэр нэг хаврын өдөр...
Сургуулийн үүдэнд хар цагаан өнгийн цахилгаантай цамц, доороо энгийн богино өмд өмссөн толгойноосоо ч том гэмээр чихтэй, том нүд том давхраа гээд өөлөх юмгүй өндөр сайхан залуу хар хүрээтэй саарал өнгийн хээнцэр цагаа байн байн шалгана. Ийш тийш ээлжлэн ширтсээр 20-оод минут болов. Одоо түүний сайхан царайнд санаа зовсон болон хөмсөг хооронд нь үрчлээ үүссэн байлаа.
Төд удалгүй түүний ширтэж байсан зүгээс өндөр, хар хүрэн өнгийн үстэй, чихэвч зүүн гараа халаасандаа хийсэн залуу өөрийг нь зүглэн ирж байгаа харагдав.

- Яасан уддаг юм бэ? гэж үүдэнд саянаас хойш хүлээсэн залуу бухимдангуй асуухад чихэвчтэй залуу чихэвчээ салгангаа - түгжрэл

- чамд ч шалтаг мундахгүй л дээ гэж хэлэн ярвайгаад - төгсөөд ямар их сургуульд орохоо шийдсэн үү?

- бодсон ганц хоёр сургууль байгаа

- тэр ганц, хоёр сургуульд чинь манай сургууль багтаж байгаа гэж найдъя

- мэдээж. Харин одоо бид? гээд том чихтэй залуугийн өөдөөс хөмсгөө өргөн асуулт нэхсэн харцаар харлаа

- ерөнхийдөө ухуулга хийх гэж байна гэж ойлгож болно

- юу?

- чамд сургуулиа рекламдах гэж байна гээд том чихт залуу ярзайн өөдөөс нь залхсан байртай зогсох залууг үг хэлэхийг завдалгүй чирэн сургууль уруугаа авч орлоо.
Залуу чирэгдсээр - Хён! рекламтай, рекламгүй болох л асуудал шүү дээ. Заавал ингэх хэрэг байна уу?

- Тэхён! олон сургууль дунд төөрөлдөхгүй эртхэн нэг сургуулиа сонгочих юм бол чамд л амар. Надад ч гоё манай хуурай царайлаг дүү манай сургуульд сурдаг гэвэл. Манай сургууль харин ч чамд их хэрэгцээтэй яг чамд таарсан сургууль

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now