~ Special Chapter I ~

5K 265 38
                                    

Special Chapter 1

- Тэхён

Цааш харан суух түүнийг би бараг л арван удаа дуудлаа. Удах тусам хүүхэд шиг аашлах энэ хүнийг яах ёстой юм бол?

- Ким Тэхён

Зун болоход долоо хоног л дутуу байлаа. Тийм болоод ч тэр үү гадаа дулаахан, нимгэхэн хувцасласан хүмүүс их харагдана. Сургуулийн ойролцоо байрлах жижигхэн саравчинд бид сууна. Тэхён цааш харж би түүнийг ятгах гэсэн дээ араас нь дуудна.

- Тэхён

Түүний хүссэн зүйлийг хийхгүй бол тэр үргэлж л ингэж суудаг болсон. Түүний сэтгэлд нийцүүлэх зүйл хийж байж л тэр наашаа харна. Эс бөгөөс энэ чигээрээ эндээ хадагдана.

Би санаа алдан түүний нуруун гараа хүргэхэд тэр толгойгоо сэгсрэн - хүсэхгүй байна гэж хэллээ.

- Зун болгон би гэр бүлтэйгээ явах ёстой. Энэ удаа ч гэсэн. Тэхён 3 сар л явчхаад ирнэ, өмнө нь ч гэсэн ингээд явж байсан шүү дээ

Зун болгон эмээ өвөө дээрээ очиж амардгийг минь мэдсээр байж явуулахгүй гэж зөрүүдлэх энэ хүн.

Тэр эргэж харан - Сэи, ээж ааваасаа асууж үзээгүй байж шууд л тэд зөвшөөрөхгүй гэж хэлж болохгүй гэж хэлээд гараас минь атгана.

- би ээж аавыгаа мэднэ. Тэхён

- зүгээр л асуугаад үз. Гуйя

- өмнө нь 3 сар надгүй байж болоод байсан юм байж гэнэт одоо яагаад байгаа юм бэ?

Намайг ингэж хэлэхэд тэр сул байх гараараа духаа барин - тэр үед намайг яаж 3 сар байсан гэж бодоод байгаа юм? Сэи гуйя. Үлдчих

Би үлдмээр байгаа ч аав, ээж зөвшөөрөхгүй гэж мэдэж байгаа учраас зүгээр л түүний өөдөөс харан санаа алдлаа. Тэр гарыг минь чанга атгаад - эсвэл чи манайд хүрээд ир. Чи бид хоёр 24 цаг цугтаа

Тэр ингэж хэлэн нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулсаар над руу ирмэлээ.

би төв царай гарган - хэтэрхий их мөрөөдөхөө больж үз гэж хэлэхэд тэр миний нүүрэнд тулж ирээд

- цугтаа 3 сар амьдралаа гээд буруудах юм байгаа юм уу? Ирээдүйд хамт амьдрах зүйлдээ хэсэг бэлтгэл хийж байна гээд л бодчихъё. Бие халаалт. Тэр ингэж хэлэн мөрөө хавчлаа. Би толгойгоо сэгсрэн бугуйн цагаа харан

- Сэхүнтэй уулзаж тоглон гэсэн, цаг чинь болж байх шиг байна.

- ийм хурдан уу?. За за явлаа. Болгоомжтой яваарай.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now