✡ Basketball Relationship ✡ ~Part XIII~

4.4K 256 20
                                    

- би хариултаа хүлээсээр л байгаа

Тиймээ би ч гэсэн хариултаа чамд хэлэх гэж хүлээсэн. Тохирох цаг мөчийг...

Чамаас хол гурван сар байхдаа би ойлгосон.

Энэ бүгдийг цэгцлэн нэг тийш нь болгох хэрэгтэй гэдгээ...

Чамд ямар гэдгээ...

**********************

Гараа аваад түүнийг харан дотроо юу мэдэрч, түүнийг юу гэж бодож, түүнтэй цаашдаа ямар харилцаатай баймаар байгаагаа хэлэх гэж урт амьсгаа аван - б-би би
гэж ээрч байтал хажуугаас Хусог орж ирэн - хүйтэн байна шүү тэ хоёроо гэж хэлэн бид хоёрлуу инээмсэглэн чичрэн зогсоно.
Араас нь Жимин болоод бусад залуус ирэн бид хоёрын голоор шахцалдсаар орцгоов. Би нүдээ анин доошоогоо харсаар хэлэх гэснээ хэлж чадаагүйдээ жоохон харамсан өөртөө "дараа нь хэлье" гэж бодон дээш Тэхёнруу хартал тэр надруу бага зэрэг инээмсэглээд нөгөө хэдийг зүглэлээ.
Магадгүй одоо хэлэх цаг нь биш ч байж болох юм
*********************
Гэртээ кино үзэж байхад ахын утас буйдангийн урд байх ширээн дээр дуугарлаа. Ах угаалгын өрөөнд байсан болохоор ахад жоохон дөхүүлэх хэрэгтэй байх гэж бодоод утсыг нь автал ах хойноос гүйж ирэн миний гараас хүчтэйгээр шүүрч аван ардаа нуучихав.

- хү.хүний юманд дураараа хүрээд

Хөөөх!? ах надаас юмаа харамладаг болчихож?
Анх удаа л ах надаас юмаа харамлаж, юмаа нууж байгаа болохоор би түүний өөдөөс амаа ангайн зогсоно.
Юу түүнийг ингэтэл нь өөрчлөөд байна?

- хэн залгасан болоод ингэж их сандраад дээрээс нь надаас нуугаад байгаа юм?

- айн? юу? с.сая хүн залгасан юм уу? *тэнэг инээх* мэдээгүй юм байна гэж хэлэн явах гэхэд нь яагаад ч юм сонин санагдаад байсан болохоор утсыг нь булааж аваад өрөөлүүгээ гүйлээ. Хаалгаа тас хаан түгжээд утсыг нь онгойлгон үзтэл цоожтой байв. Одоо бүүр утсаа цоожилдог болчих гэж? Үнэхээр өөр болсон байв.

Ах хаалганы цаанаас - санасны чинь гарз гэж тайвнаар хэллээ. Намайг цоожийг нь онгойлгож чадахгүйг анхнаасаа мэдэж байсан болохоор л араас сандарч гүйгээгүй байх нь. Хаалгаа аажуухнаар онгойлгоход ах өөдөөс нэг хөмсгөө өргөн жуумалзаж байв. Зэвүүн гэдэг нь!?

- та найз охинтой болчихсон юм уу?
гэж асуухад саяны жуумалзаад өөдөөс минь бардам харан зогсож байсан залуу миний асуултыг сонсоод шууд л хувьсан өөрчлөгдөж нүдээ хурдан хурдан цавчин, шүлсээ гүд хийн залгиад өөдөөс минь ширтэнэ. Миний бодсон үнэн бололтой!

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now