Valentine

129 16 0
                                    

Эми: "Ээжээ, энийг идээд үз дээ. Би танд шоколад хийсэн"

Мина:"Хөөх манай бяцхан Эми ч том болжээ. Ээждээ шоколад хийж өгөөд л"

"Эми, аавдаа өгөхгүй юм уу?"

Эми: "Үгүй ээ, аавд шоколад хийгээгүй" гэж хэлэхэд Минагийн 'пссс' гээд инээх нь сонсогдлоо.

"Ээж охин хоёр сүүлийн үед нийлчхээд намайг гадуурхаж байх шив"

Эми:"Мэдээж" гэж цовоо дуугаар хариуллаа.

Минатай хамт амьдарснаас хойш хоёр жилийн хугацаанд энэ гэрээс халуун дулаан энерги үргэлж ялгарч Эмигийн инээх дуу үргэлж сонсогдох болсон билээ.

Эми:"Ааваа, тантай ярилцах гэсэн юм?"

"Охин маань намайг тоох өдөр ингэж ирдэг юм байжээ. Тэгээд юу болоо вэ?"

Эми:"Үнэндээ эрэгтэй хүний сэтгэлийг эрэгтэй хүнээс асуусан нь дээр байх гэж бодоод л"

Хүлээгээрэй. Охин минь юу гээд хэлчхэв ээ? Одоо долоон настай бяцхан охин маань эрэгтэй хүний сэтгэлийн тухай надтай ярилцахыг хүсээд байна уу даа?

"Эрэгтэй хүний сэтгэл гэнэ ээ?"

Эми:"Тиймээ ааваа, үнэндээ байна аа... Өнөөдөр би сургууль дээрээ очоод зөндөө их шоколад захиа авсан л даа. Гэхдээ би ээжид шоколад хийж байхдаа дахиад нэгийг хийгээд ангийнхаа хамгийн царайлагт нь өгсөн ч тэр надад эргүүлж шоколад өгөөгүй. Өөр хүүхдүүдээс биш түүнээс л шоколад авмаар байсан юмсан. Яагаад надаа өгөхгүй байгаа юм бол та мэдэхгүй биз"

"Тэр хүүхдийн чинь нэр хэн юм?"

Эми:"Тэрийг мэдэж яах гэж байгаа юм бэ?"

"Зүгээр хэлээ"

Эми:"Аан тэр--" гээд яг Эмиг тэр хүүхдийнхээ нэрийг хэлэх гэж байхад Мина Эмид "аавдаа яасан ч хэлж болохгүй шүү" гэж санууллаа.

Эми:"Яагаад болохгүй гэж?"

Мина:"Бяцхан Эми, ийм гэнэн байж болохгүй шүү"

Ашш Мина, охины маань тоохгүй байгаа тэр бяцхан чөтгөрийн нэрийг мэдэх боломжийг үгүй болгочихлоо.

Эми:"Аавд итгэж болохгүй гэж мэдээд байсан юмаа. Би өрөө рүүгээ орлоо"

"Мина, чи охины маань надад итгэх итгэлийг үгүй хийчихлээ"

Мина:"Чи тэр хүүхдийн нэрийг мэдэж яах гэж байсныг чинь мэднэ шүү"

"Тиймээ чи бүгдийг мэддэг" гэж хэлээд түүний хацар дээр үнэсэхэд Мина гайхсан харагдана.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now