🄶

391 29 0
                                    

Крисээр гэртээ хүргүүлж ирэхэд нилээн орой болчихсон байлаа. Шөнийн 01:13. Угаасаа гэртээ ирээгүй удсан тул хүн урьж оруулаад байхаар биш байгаа. Тиймд Крисыг зүгээр л явуулчхав. Олон үг солиод байх шаардлага ч байсангүй.

Крисыг гэрийнхээ үүднээс шууд гаргаж өгчхөөд хэдэн сар ганц салхи ч үзээгүй гэртээ орж ирлээ.
Нэг л хачин танил агаад танил бус мэдрэмж хамтдаа мэдрэгдэнэ. Осолд орсноосоо хойш амьдрах болсон гэр минь. 2 жилийн хугацаанд ганцаараа л байсан. Харин одоо хоосон санагдаж байна. Анх Ву гэр бүлийн харш руу орж байсан мэдрэмж одоо мэдрэгдэж байгаа нь сонин юм шүү. Гэхдээ л тэр харш Эмитэй байхад тийм ч том эсхүл бие жийрхэхээр санагддаггүй байсансан.

Шийдвэртээ үнэнч бай И Мина!... Ингээд эргэлзээд байвал яах болж байна.

Угаасаа оройтож ирсэн болоод ч тэр үү юм хумаа янзлах ч хүсэл байсангүй маш ихээр ядарч байв. Унтлагын өрөө рүүгээ ороод зөөлөн орон дээрээ тухаллаа. Ву гэр бүлийн харшид зөөлөн ор үнэндээ байдаггүй юм. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй л дээ.
__________________________

Хэзээ унтсанаа мэдэх юм алга. Шөнө орон дээрээ хэвтэж байгаад л унтсан байх даа.
Тааваараа унтсан ч гэлээ өглөө 7 гээд л сэрчихлээ. Эмигийн сэрдэг цаг.
Эрт сэрлээ гээд яахав дээ хийх ч юм байхгүй, ажилдаа ч явах шаардлагагүй.
Эмигийн ээж байх үүргээс татгалзсан ч Ву корпорацад ажиллах хэвээрээ. Гэсэн хэдий ч Крис надад 3 хоногийн чөлөө өгсөн.

Энэ 3 хоногийн хугацаанд ёстой л хүссэнээрээ унтаж идэж амарлаа. Гэхдээ би чинь сүүлийн 2 жил ямар идэвхгүй үхмэл амьдралаар амьдарч байсан юм бэ? Энэ 3 өдөр ёстой л хийх юмаа олж ядаж байсан юм.

Өнөөдөр ашгүй нэг Ву корпораци дахь ажилдаа явна. Кристэй таарч магадгүй. Эвгүй л байна байх. Тэглээ гээд яах вэ дээ?

Ажилд явахдаа бэлдэн хувцаслачхаад автобусанд суухаар автобусны буудал руу алхлаа. Автобусанд суугаагүй удсан байна.

Ингээд бодохоор инээдтэй ч юм шиг. Миний бүхэл амьдрал Ву гэр бүлийн аав охин хоёроос болоод дэндүү өөрчлөгдчихөж. Энгийн байсан амьдрал минь одоо эвгүй санагдана.


Цагаа буруу тооцсоны улмаас ажилдаа 27 минут хоцроод ирчхэв. Крис намайг анх өөрийн биеэр дагуулж ирж байсандаа ч тэр үү манай хэсгийг хариуцсан дарга нээх юм хэлсэнгүй. Цагаа бариарай л гэж санууллаа.

Өөрийнхөө хуваарилагдсан ширээн дээр ирэхэд ажилд орсон өдөр минь танилцсан манай ажлын их л яриа дадлагын ажилтан болох Суна ирээд надаас баахан л юм шалгаалаа. Гэхдээ тэр дундаас нэг зүйд анхаарал татав.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now