POV: КРИС

330 26 0
                                    

Чамтай уулзсан өдөр бусад өдрүүдээс ч илүү хурц нартай байж билээ...

Тэр өдөр Эми цэцэрлэгтээ явахгүй гэж зөрүүдэлснээс болж ажил руугаа дагуулаад явж байсан санагдана.
Гэнэтхэн л охин минь "зогсоорой, машинаа зогсоогоорой" гэж хашхирахад жолооч ч цочсондоо шууд машинаа зогсоосон байлаа.

Эми: "Ааваа, би сая ээжийгээ харсан" гэж утгагүй ч юм шиг ганц өгүүлбэр хэлсэн болчхоод машинаас үсрэн буун цааш гүйн одсон.

Эмигийн араас яаран очиход охин минь нэгэн танихгүй эмэгтэйн хөлийг тэвэрчихсэн "ээжээ" гэж дуудаад зогсож байгаа харагдана. Эми ээжийнхээ зургийг харж байсан тул магадгүй адилхан хүн юм болов уу гэж бодон тэр эмэгтэй рүү харлаа. Гэсэн ч адил төстэй зүйл байсангүй. Бүх зүйл нь тэс өөр. Үнэхээр адилхан гэж хэлж болохоор юм бол магадгүй тэр л байх. Ганц л үг. Үзэсгэлэнтэй.

Эми дахин түүнийг "ээжээ" гэж дуудлаа. Гэсэн ч тэр эмэгтэйн царайнд илт гунигласан төрх тодорход миний ч санаа зовон Эмиг дуудлаа.

Эми: "Ааваа, би ээжийг олчихлоо. Тэнгэр лүү явсан ээж маань бид хоёр дээр буцаад ирчхэж. Одоо Эми бусад хүүхдүүд шиг ээжтэйгээ хамт байж чадах нь."

Эмигийн хэлсэн үгс сэтгэлийг минь зүссэн юм. Ээжийг нь хамгаалж чадаагүй болохоор ядаж охиноо юугаар ч дутаалгүй аз жаргалтай өсгөхийг хүссэн. Гэхдээ л түүндээ өгч чадаагүй зүйлс дэндүү их байж дээ.

Тэр эмэгтэйд ч саад болохгүйн тулд Эмиг аван буцах гэтэл Эми учиргүй уйлж эхэллээ. Жаахан охин уйлаад байхаар сандарсандаа ч тэр юм уу өнөөх бүсгүй Эмиг тэврэн авч тайвшрууллаа.

Нэг л уйлаад эхэлчихвэл зогсохоо мэддэггүй охин маань төд удалгүй тайвшрах нь үнэхээр намайг гайхшруулсан.

Тиймээ анх уулзсан мөчөөсөө л И Мина гэх бүсгүй, надад төсөөлж ч байгаагүй зүйлсийг минь үзүүлж бас мэдрүүлсээр ирсэн юм байна.

Хэзээ ч өөр хүнтэй хамт үдэшлэгт явна гэж бодож байгаагүй, гэхдээ л чамтай хамт явсан. Эмигийн ээжийн талаар ч Таогаас өөр хүнтэй хамт ярилцана гэж төсөөлж ч байгаагүй. Тэгсэн ч чамтай л бол зүгээр мэт, сэтгэлээсээ хандаж болох мэт санагдсан нь ч үнэн.

Чамайг 2 жил хайсан ачтан минь гэдгийг мэдээд бид үнэхээр л уулзах хувьтай хүмүүс байжээ гэж бодогдсон.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид хоёр илүү дотносож нэгэндээ улам бүр дасаж байгаагаа анзаарч байлаа. Хэдийгээр мэдрэмжээ үгүйсгэх гэж оролдох хэдий ч Мина ч гэсэн адил гэдгийг би мэдэрч байсан юм.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now