🅈

470 36 0
                                    

Өнөөдөр л яг л 2 жилийн өмнөх тэр аймшигт өдөр шиг бүрхэг үүлтэй байна. Ийм өдөр л түүнийгээ улам ихээр санан үгүйлэх юм даа.

Хэдийгээр Крис бид 2 ажил олгогч болон ажил горилогчийн харилцаатай боловч бяцхан Эмигийн хувьд би гэдэг хүн удаан хугацааны дараа эргэн ирж байгаа ээж нь учир Ву гэр бүлийн харш руу түр хугацаагаар нүүхээр болсон. Тэнд хэр удахаа мэдэхгүй мөн сүйт залуу дээрээ очоогүй удсан болоод ч тэр үү өнөөдөр түүнийхээ газар луу явж байна. Их хөлийн газраас зайдуу орших тайван нам гүн газар хайрт минь нойрсож байгаа.

Хотоос үл ялиг зайтайгаас гадна зарим жоохон хэсэг газар шороон замаар явах хэрэгтэй учир автобуснаас өөр нийтийн тээвэр явдаггүй. Хэдийгээр хувийн машинаар ирж болох ч тэр нэгэн гунигт өдрөөс хойш би дахин жолооны ард сууж зүрхлээгүй ээ. Автобус ч явсаар хотоос гарч хөл хөдөлгөөнөөс тасарч эхлэн чимээгүй байдал нойр хүргэх аж.

Хэн нэгэн мөрөнд минь зөөлөн хүрэхэд нүдээ нээвэл настайвтар эмээ "буухгүй юм уу? Автобус зогсчихлоо" гэж хэллээ.

Бодолд дарагдаад унтчихсан байсан бололтой.

Автобуснаас буун түүнийгээ зорин алхлав. Бүүдгэр тэнгэр улам л харанхуйлан яг түүнийхээ газар дээр очиход аадар бороо цутгаж эхэллээ.

Тэнгэр хүртэл миний сэтгэлийн шаналалыг мэдэрч байгаа нь энэ юм болов уу?

Хэдийгээр шүхэр авч ирсэн ч өөрийгөө бус түүнийгээ халхлахад хэрэглэлээ. Өөрийн хайртыгаа үртэйгээ хамт үхэл рүү нь үдэж өгчихөөд ямар эрхтэй гэж түүнийхээ өмнө борооноос хоргодоод зогсох билээ дээ. Ингэж бодохын зэрэгцээ энэ их борооны дуслуудтай хамт өөрийн гуниг гутралаа урсгахыг хүссэн ч санаснаар болохгүй юм.

"Хайрт минь намайг санасан уу? Ирэхийг минь удаан хүлээсэн үү? ... Би чамайг маш их, бүр үнэхээр маш их санаж байна. Чам дээрээ одоо ч шууд оччихмоор, гэсэн ч чи намайг хүлээж авахгүй байх л даа.

...Нээрэн нэг хүүхэд одоо намайг ээжийгээ гэж бодож байгаа. Их хөөрхөн бяцхан охин. Нэрийг нь Эми гэдэг, гоё нэр байгаа биз? Би түүнд түр хугацаанд ч гэсэн ээж нь болж өгөх гэж байгаа, чи минь намайг ойлгоно тийм ээ?

Хайртай шүү"

Энд уг нь түүний минь гэр бүлийнхэн амьдардаг ч уулзаагүй уджээ. Оршуулах ёслол намайг эмнэлэгт ухаангүй байхад болоод өнгөрчихсөн. Эцэг эх минь намайг сэрэхийг хүлээхийг санал болгосон ч улам ихээр шаналахын л нэмэр гээд ёслолыг түргэн хийсэн гэсэн. Үнэхээр сайн хүмүүс шүү амин эрдэнэ нь мэт хүүгээ алдчихаад бас бусдыг бодож л байдаг.

🄷🅈🄳🅁🄰🄽🄶🄴🄰Where stories live. Discover now