10~Анхны цас

185 35 0
                                    

Гартаа сагстай жимс барьсаар итгэлгүйхэн Харүтогийн эцэг эхийнх нь гэрийн хонхыг дарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гартаа сагстай жимс барьсаар итгэлгүйхэн Харүтогийн эцэг эхийнх нь гэрийн хонхыг дарлаа.

Удалгүй хаалга нээгдэж моддын хажуугаар явсаар байшингийнх нь үүдэнд ирэхэд хатагтай Ватанабэ зогсож байх нь тэр.

"Манай бэр ирчихсэн үү? Ярьж байгаад ирэхгүй дээ. Би юу ч бэлдэж амжсангүй" хэмээн инээмсгэлсээр намайг дотогш орохыг урьна.

Зочны өрөөнд Харүтогийн ээжтэй цай ууж байхад хаанаас гараад ирсэн зориг вэ гэж бодохоор зориг, хүч мэдрэгдэж эхэллээ.

"үнэндээ би та нарт нэг зүйл хэлэх гэж ирсэн юм... харамсалтай нь ноён Ватанабэ, өвөө хоёр алга байж таарлаа. Дараа нь ирж байгаад хэлж болно л доо... гэхдээ тэр үед энэ дотор минь байгаа зориг алга болчихож магадгүй" хэмээн цээжээ зөөлөн иллээ.

"Чухал хэрэг юм уу? Чи сандарсан харагдаж байна. Зүгээр дээ, санаа зоволтгүй хэл... манай хүү ямар нэгэн буруу зүйл хийгээ юу?"

"үнэндээ тийм гэхэд хэцүү, үгүй гэхэд ч хэцүү. Та тайвнаар хүлээж аваарай!... Харүто бид хоёрын үерхэж байгаа гэдэг... зүгээр л тохиролцоо байсан юм"

"юу гэсэн үг вэ?"

"хэдэн сарын өмнө Рүто над дээр ирээд өөртэй нь үерхэх талаар асуусан. Тэр нь жинхэнэ үерхэл биш тохиролцоо байсан юм... Харүтог найз бүсгүйгээ сарын дотор танилцуулахгүй бол өвөө түүнд компаниа өвлүүлэхгүй гэж хэлсэн юм байна лээ... тэгээд л тэр над дээр ирсэн-"

"чамайг ийм зүйл хийсэн гэхэд итгэмээргүй юм!"

"намайг уучлаарай... би эхэндээ татгалзсан ч Рүто надад тохиролцооны төлбөр гээд 20 сая вон өгье гэсэн. Үнэндээ та ч мэдэж байгаа шүү дээ... тэр үед аавын тавьсан өр, зээлүүдийг төлөх шаардлагатай байсан болохоор би яах ч аргаггүй... намайг үнэхээр уучлаарай"

Хатагтай Ватанабэ толгойгоо барин хэсэг буйдан налж хэвтэж байгаад "би бүгдийг нь ойлголоо... энэ талаар би аав, нөхөр хоёртоо аятайхнаар ойлгуулчих нь! Одоо чи яв" гэж хэлчихээд шуудхан өрөөндөө орлоо.

20 MILLIONWhere stories live. Discover now