3~ Шинэ Лиз

241 35 1
                                    

HARUTO's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

HARUTO's POV

Лизийг уйлж эхэлмэгц тайвшруулж, юм идүүлэх гэж байн байн хоол зөөсөөр шөнө дунд боллоо.

"Лиз... одоо явцгааяаа. Оршуулах ёслол дуусаад 2 цаг гаран болчихлоо"

"би явчихвал аав маань надад гомдчих юм шиг санагдаад байна"

"эцэг хүн хэзээ ч үр хүүхэддээ гомддоггүй юм шүү дээ. Ах одоо дээрээс хараад чамд санаа зовоод л сууж байгаа байх, тийм болохоор одоо явцгаая"

Лиз гүнзгий амьсгаа аван нулимсаа нууж толгойгоо дохисоор арай хийн өндийнө.

Түүнийг түшсээр машиндаа суулган гэрийнх нь зүг хөдөллөө.

"Хаашаа явж байгаа юм бэ?"

"гэрт чинь хүргэж өгье" гэхэд Лизийн хоолой дахин зангиран толгойгоо сэгсчсээр "үгүй ээ, чадахгүй би тэр гэрт очиж чадахгүй. Тэр гэрийн барааг нь ч харахыг хүсэхгүй байна... намайг өөр газар аваачаад өг! Дэн буудал байсан ч яахав. Тэр гэрт л битгий аваач! гуйж байна" хэмээн цурхиран уйлна.

"Ойлголоо.. тэгвэл манайд очих уу?"

Лиз толгойгоо дохимогц шууд л чиглэлээ өөрчлөн гэртээ ирлээ.

Ямар азаар эцэг эхээсээ тусдаа гарсан юм.

"Наанаа сууж байгаарай би чамд солих цэвэрхэн хувцас аваад ирье"

Лизийг буйдан дээр суулгачихаад хувцасныхаа өрөө рүү шогшин гүйсээр хамгийн жижиг хэмжээтэй гэсэн өмд, цамц хоёр аван зочны өрөө рүү буцан орлоо.

"Усанд орчихоод энийг өмсөөрэй... өлсөж байна уу?"

Түүнээс болгоомжтойгоор ийн асуухад Лиз толгойгоо сэгсрэн миний гарт байсан хувцасыг аваад угаалгын өрөөг зүгэллээ.

Түүнийг гуниглахад яагаад ч юм дотор минь ямар нэгэн бул хар чулуу тээглэчихсэн юм шиг санагддаг.

Хувцасаа сольчихоод утсаа оролдон сууж байхад ээжээс дуудлага ирнэ.

"Живон яаж байна?"

20 MILLIONWhere stories live. Discover now