9~Зугаалга

191 30 1
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

Намрын бүрхэг өдөр Харүтогийн гэрийн гадаа цугласан дөрвөөс хоёр эмэгтэй нь биесээ цоолох нь уу гэлтэй ширтэнэ.

Харүто нүдээ эргэлдүүлэн, үсээ сэгсийлгэчихээд хажуудаа зогсох Жүнгюг нэг хүчтэйхэн нударчихаад "Юүн энд яах гэж ирсэн юм бэ?"

"энэ зугаалгыг Юүн санаачилсан юм"

"тэгвэл яах гэж Лизийг ирүүлсэн юм бэ? ийм зүйл болохыг нь мэдсээр байж!"

"Юүн Живоныг заавал авчраарай гэсэн юм!"

"Чи ёстой мулгуу юм аа!"

Шивнэлдэж дууссан залуус хүндээр санаа алдчихаад "охидоо... ширтэлцэж дууссан бол одоо хөдөлцгөөе! Бороо орох шинжтэй болоод явчихлаа" гэхэд Юүн харцаа зөөлрүүлэн "тэгье ээ, хөдлөе. Хоёр машинтай явж байгаа юм чинь... би Рүтогийн машинд суучихая! Живон Жүнгютэй хамт явчих нь биз дээ?"

Живон хацраараа хэлээ түлхэн, хардалтандаа боож үхэхээс наагуур байсан ч түүнийгээ сайн нууж байлаа.

"Тэгээ, угаас очоод хамт байхаас хойш хэн нь хэнтэйгээ явсан ч яахав дээ!" гэж хэлэн Жүнгюгийн машиныг зүглэнэ.

*****

Очих газрынхаа талдаа орчихсон явж байхад түрүүнээс хойш чимээгүй явсан Живон уцаарлангуй Жүнгюг зэмлэх аж.

"Юүн явна гэдгийг хэлэхгүй яасан юм бэ??"

"хэлсэн бол чи явах байсан юм уу?"

"үгүй"

"тэгээд... тэглээч Юүн чамайг заавал авчраарай гээд байсан юм аа"

"тэр зальт үнэг галзуурсан бололтой! Солиормоор юм... намайг харахыг, надтай хамт байхыг хүснэ гэж баймааргүй л юм!"

*****

Залуус төлөвлөсөн газраа ирэн ачаа бараагаа цэгцэлж дуусахтай зэрэгцэн харуй бүрий болж эхэллээ.

20 MILLIONWhere stories live. Discover now