2~Үхэл

265 40 3
                                    

Кассан дээрээ дуг хийж байтал утас дуугаран сэрээд харвал Харүто залгаж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Кассан дээрээ дуг хийж байтал утас дуугаран сэрээд харвал Харүто залгаж байлаа.

"Лиз, чи хаана байна?"

"ажил дээрээ байна аа-"

"Чи дээр надад нэг ном өгнө гэж ярьж байсан даа? Тэрийгээ хэзээ өгөх юм бэ?"

"Би өнөөдөр гэртээ очиж магадгүй ээ... маргааш өгье"

"ойлголоо, орой залгаарай"

04:31 PM

"Живонаа, ядарч байна уу?"

"Бага зэрэг л..."

"чи одоо харьдаа, 2 хоног ээлжинд гарлаа шүү дээ. Хэд хоног сайхан амарч байгаад ир"

Гаыл эгчийн хэлсэнээр харихаар шийдэн хамаг юмаа хуу хаман таксинд суун гэртээ ирлээ.

Цүнхэн дотроосоо түлхүүрээ гаргаж ирэн хаалгаа онгойлгон орвол зурагтний дуу дуулдах ба түүнээс өөр юу ч сонсогдохгүй байлаа.

Магадгүй аав дахиад л зурагт үзэж байгаад унтчихсан байх.

Том өрөө рүү ороод харвал аавын зүүн гар цусанд будагдсан байсан нь намайг хангалттай цочролд оруулж байлаа.

Өөрийнхөө харсан зүйлд итгэлгүй хэсэг зогсож байгаад гэнэт ухаан орсон мэт аав дээрээ гүйж очин энэ тэндээс нь татаж чангаан ориллоо.

"ААВАА! Битгий намайг айлгаад бай! БОС Л ДОО!"

Тэр аль хэдийн үхчихэж...

Намайг орхиод...

Энэ их барагдашгүй уй гашуу, гомдол цөхрөл, зовлон шаналал дүүрэн амьдралдаа ганцхан намайг орхиод явчихлаа.


Хэдий их айж сандарч байсан ч нүднээс минь дусал нулимс ч гарахгүй байлаа.

20 MILLIONWhere stories live. Discover now