5~Park

137 28 1
                                    

Хаврын зэврүүн мөртлөө цаанаа л нэг дулаахан салхи

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаврын зэврүүн мөртлөө цаанаа л нэг дулаахан салхи...

Өглөөний 9:58 минут...

Никитэй хамт гадуур зугаална гэхээр өөрийн эрхгүй нүүрэнд минь мишээл тодорно.

Тэр өдрөөс хойш бараг анх удаа инээж байгаа санагдаж байна...

Өнөөдөр хэр өнгөрөх бол гэж бодон хэвтсээр цаг харахад 11 болох гэж байлаа.

Орноосоо год хийн үсрэн босоод ариун цэвэрийн өрөөг зүглэнэ.

Шүршүүрт орчихоод гал тогоо руу ороход эгч, Жэй ах 2 надруу нэг л сонин харах аж.

"яагаад ингэж хараад байгаа юм?"

"үгүй ээ... зүгээр, суугаад цайгаа уу"

"би өдөр гарна шүү"

"хаашаа?"

"Таньдаг хүүхэдтэйгээ хамт парк орно!"

"...ойлголлоо, болгоомжтой яваарай бас эрт ирээрэй"

"зза би болчихлоо... хүргэн ахаа"

"за Иён?"

"орой кимчитэй шөл хийгээд өгөөч"

"юу?... аан за, тэгье ээ хийгээд өгье! Өөр идмээр байгаа зүйл байгаа юу?"

"байхгүй ээ!"

Тэд бага зэрэг гайхсан бололтой.

Аргаггүй дээ... би ч өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байхад.

Өрөө рүүгээ орон хувцасаа өмсчихөөд  тольны урд сууна.

Хэзээ сүүлд нүүрээ будсанаа үл санаж байна...

Хэзээ сүүлд эгч, хүргэн ах хоёртойгоо инээлдэж сууж байснаа үл санаж байна...

Хэзээ сүүлд инээснээ үл санаж байна...

Магадгүй ослоос өмнө нь л энэ бүх зүйлийг хийсэн байх...

Нүүрээ будаж дуусчихаад цаг хүлээн суусаар 12:50 болоход цүнхээ шүүрч аван гэрээс гарлаа.

Никигийн хэлсэн тоглоомын сааданд ирэхэд тэр аль хэдийн ирчихсэн байх аж.

"Ники!"

"чамайг ирнэ гэж мэдсэн юм аа..."

Бид парк хүртэл алхсан...

Гэхдээ огт ядраагүй ээ түүнтэй байхад ядарч, өлсөж, цангаж, цаг хэр хурдан өнгөрч байна гэдэг сонирхол татдаггүй!

"Өвөл дуусаад удаагүй болохоор тоглоомууд нь гүйцэт нээгдээгүй байгаа бололтой... хүн ч бараг алга"

"шал дэмий ирж үү?"

"Зүгээр энд сэлгүүцэцгээе! Тоглоом нь нээгдээгүй ч гэсэн... цагийг зугаатай өнгөрүүлцгээе Ники!"

"чи хүсэж байвал болно оо"

"тэнд үсний даруулга зардаг газар байна! Тийшээ очих уу?"

"... тэгье ээ"

Бид эгдүүтэй үсний даруулга зардаг дэлгүүр лүү орон үсний даруулга, бугуйвч үзнэ.

"Ники энэ хөөрхөн юм аа-" хэмээн эргэн харахад тэр алга...

Худалдагч ах бид хоёроос өөр хүн харагдахгүй байлаа.

Гайхан хэсэг зогсож байгаад таалагдсан 2 үсний даруулгыг аван кассан дээр очно.

"10'000 вон!"

"заа... уучлаарай сая надтай орж ирсэн өндөр хөвгүүнийг гарч явахыг нь харсан уу?"

"чи ганцаараа орж ирсэн шиг санагдах юм!"

"тийм гэж үү? Сонин юм даа"

"найз хөвгүүнээ алдчихаа юу?"

"хха үгүй дээ... манай найз байгаа юм"

Тооцоогоо хийчихээд дэлгүүрээс гарахад Ники дэлгүүрийн хажууд газар хий өшиглөн зогсож байлаа.

"Юу вэ? Наанаа юу хийж байгаа юм?"

"... давчдаад байхаар нь, үсний даруулга авчихжээ... хөөрхөн юм аа"

"тийм байгаа биз? Нүдэнд шууд тусахаар нь авчихсан!"

Author's POV

Дэлгүүрийн эзэн Иёныг араас нь нүд салгалгүй харахад тэрээр дэлгүүрээс гарчихаад хажуу тийш харан амаа хөдлөгнө.

Яг л хүнтэй юм ярьж байгаа мэт.

Гэхдээ Иёны дэргэд хүн байтугай амьд биетэн ч үл үзэгдэх нь дэлгүүрийн худалдагчыг бага зэрэг айлгаж байлаа...






Duuslaa daa.... duuslaa!

Imaginary Friend S1Where stories live. Discover now