1~ Riki

345 43 0
                                    

"Чи бодит байсан ч болоосой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи бодит байсан ч болоосой..."

Leeyeon's POV

Улирлын амралт дуусч ахиад л баахан ааш нь олдохгүй хүн төрөлхтнүүдтэй хэдэн сарыг өнгөрөөх боллоо.

Хичээл орохоос 10 минутын өмнө эгч, хүргэн ах хоёроор хүргүүлэхээр машинд нь суулаа.

"Иёнаа... залуу хүүхэд шиг сэргэлэн бай л даа! Хэдий болтол ингээд унжийгаад явах гэсэн юм? Тэр өдрөөс хойш бүтэн жил өнгөрлөө... үнэнийг хэлэхэд чамайг ингээд байхаар улам хэцүү байна! Чи бүр сүүлдээ надтай ч юм ярихаа болилоо"

"заа яахав дээ хайраа... манай хадам дүүг тайван орих оо. Өдий насан дээр угаасаа ийм үе байдаг шүү дээ."

"Хүргэн ах, хадам дүү 2 нэг тал болоод их гийгүүлж дээ!!"

"Иёнаа, орой ямар хоол идмээр байна? Ах нь хийгээд өгье" Жэй ахыг ийн хэлэхтэй зэрэгцэн сургуулийн үүдэнд ирнэ.

"Та 2 өөрсдөө мэдээд хийцгээ!" гэж хэлчихээд цүнхээ шүүрэн машинаас нь буун сургууль руу орно.

"Иён сайн уу?"

"Иён ирчихжээ"

"Иёнаа сүү уух уу?" гэх мэтээр сургуулийн үүдээр оров уу үгүй юу хүүхдүүд намайг хүрээлэх нь намайг улам тухгүй болгоно.

Ангидаа орж ирэн ширээгээ дэрлээд 2 чихэндээ чихэвчээ зүүчихээд playlist-ээ эхнээс нь тавьна.

Author's POV

Иёныг ийн гунихран хэвтэж байхад түүхийн багш орж ирэн сурагчидтай мэндлэх бол Иён багшийгаа орж ирсэнийг ч үл анзааран жилийн өмнөх аймар осолыг толгойноосоо арчиж хаяахыг хичээн нүдээ анин хэвтэнэ.

"Багшаа Иёныг сэрээх үү?"

"... хэрэггүй ээ амарч байг"

Эхний хэдэн цаг орсны дараа анги удирдсан багш нь орж ирэн унтаж байсан Иёныг сэрээн зар дуулгалаа.

"Замын цагдаагын газраас манай сургуулийн бүх ахлах ангийханд сургалт орохоор ирсэн болохоор бүгд томоотой суугаад, асуусан асуултанд нь хариулаарай!... Иёнаа бие чинь таагүй байгаа юм уу? Чөлөө аваад явах юм уу?"

"үгүй дээ, зүгээр"

Анги удирдсан багш хаалга онгойлгоход цагдаагийн дүрэмт хувцастай хэдэн хүмүүс орж ирэн өөрсдийгөө танилцуулчихаад самбарын хажууд байх том дэлгэцэн дээр бичлэг тавьна.

"Сүүлийн хагас жилийн байдлаар нийт 100 гаран осол гарсан байгаа түүний 40% нь жолооч болон зорчигч нар утсаа оролдож явж байснаас үүдэн гарсан осол..." хэмээн цагдаа ярьж эхлэхэд Иёны гар салгалж эхлэнэ.

Удалгүй дэлгэцэн дээрх бичлэг тоглуулагдаж эхлэхэд Иён айсандаа өөр тийш харцаа шилжүүлэн хэсэг сууж байхад машинуудын хоорондоо мөргөлдөж байгаа нь тод дуулдан тэрээр эцэст нь тэсэлгүй ангиас гүйн гарах бол цагдаагийн ажилчид гайхаж хоцроно.

Нэг цагдаагийн ажилтан түүний араас гарах гэхэд багш нь болиулан тэд буцаад гол яриандаа орох нь тэр.

Гар нь салгалаж, дотор нь бачимдсан Иён сургуулийн дээвэр дээр гарч ирэн овоолсон ширээ сандалнуудаас нэг сандал татаж аван суугаад гүнзгий амьсгална.

"Чамд ямар нэгэн зүйл болоо юу?"

Хажууд нь гэнэт хүн дугарахад цочсон Иён хажуу тийш харвал өндөр гэгч нь хөвгүүн зогсож байх нь тэр.

"Чамд юу хэрэгтэй юм?"

"зүгээр л... чи сайнгүй харагдсан болохоор л"

"би зүгээр дээ... намайг ганцааранг минь орхиж болох уу?"

"Үгүй ээ! Ийм үед чинь харин ч хажууд чинь хүн байвал дээрдэнэ"

"би тэгж бодохгүй л байна шүү!"

Иёныг ийн хэлж дуусахад чимээ аниргүй байдал ахлах сургуулийн 2 сурагчын дунд ноёрхоно.

"Чи манай сургууль юм уу?"

"тийм гэж хэлж болно оо... дээрдэж байна уу?"

"Тийм бололтой. Гэхдээ чамайг өмнө нь огт харж байгаагүй юм байна"

"би хичээлдээ байнга ирээд байдаггүй л дээ"

"нэр чинь... Рики? Солонгос биш юм уу?"

"тиймээ, Япон!"

"тийм байх нь, зза би явлаа"

"би чамайг хүргээд өгөх үү?"

"хэрэггүй ээ... эгч маань ирж авна"

"хэдий хайртай хүмүүсээ алдсан ч гэсэн... болоод өнгөрсөн зүйл болохоор амьдралаа шинээр эхлүүлээрэй!"

Түүнийг ингэж хэлэхэд би гайхширана.

"Юу гэсэн үг юм?"

"чи дотныхоо хүнийг алдаж байсан байх тийм үү? Өөрийгөө өнгөрсөн зүйлд битгий буруутгаж бай!" гэж хэлчихээд хажуугаар минь зөрөн дээврээс бууна.




Nikite bicverig maani hairlj ogore^^

Imaginary Friend S1Where stories live. Discover now