3~Strange Feeling

146 32 0
                                    

Эгчээс дуудлага ирэхтэй зэрэгцэн сургуулийн хашаанаас гарахад Ёнсол эгч машинтайгаа зогсож байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эгчээс дуудлага ирэхтэй зэрэгцэн сургуулийн хашаанаас гарахад Ёнсол эгч машинтайгаа зогсож байх нь тэр.

"Юм идсэн үү?"

"үгүй ээ, идмээргүй байна"

"их иддэг Иён хааччихав?? Ингэж байгаад унаад өгвөл яана!"

"зүгээр л гэртээ харьмаар байна!"

"хоёулаа одоо нэг газар руу явнаа"

"хаашаа?"

"сэтгэл зүйч дээр цаг авчихсан байгаа"

"Эгчээ!! Би... зүгээр л гэртээ харьмаар байна!"

"ойлголоо"

10 гаран минут явсны эцэст гэртээ ирээд шуудхан л өрөө рүүгээ орон унтлаа.

Сэрүүн байхаар толгой минь яг задрах шахдаг болохоор унтахаас өөр арга алга...

Өглөөний сэрүүлэг чихэнд чийртэй хангинана.

"Иён! Хүргүүлэх үү?"

"үгүй ээ"

"яагаад?"

"хүсэхгүй байна!"

"ганцаараа явж чадах юм уу?"

"...чадах байх!"

Гэрийнхээ хаалгыг хүчтэй гэгч нь савчихаад зам даган алхсаар гарцан дээр ирлээ.

Хамаг бие минь салганаж байна...

"Өглөөний мэнд Иён!"

Хажуу тийш харвал өчигдөрийн Япон хөвгүүн над руу дулаахан инээмсэглэн зогсоно.

"Өглөөний мэнд"

"ногоон гэрэл асчихлаа гарцгаая" гэж хэлэн гарнаас минь хөтлөн зам гарна.

"Чи миний нэрийг яаж мэддэг юм?"

"чамайг сургууль дээр танихгүй хүн байгаа гэж үү? Чи миний нэрийг санаж байна уу?"

"... Ники?"

"Рики юмсан... Ники? Гэхдээ гоё сонсогдож байна! чи л намайг Ники гэж дуудаж байгаарай!"

"Юу вэ? Надтай сээтгэнээд байгаа юм уу?"

"... хоцорлоо хурдан алхацгаая!"

Ники миний гараас атгасан чигээрээ сургуулийн зүг хурдтай алхана.

Үнэндээ анх удаа л ийм мэдрэмж авч байна...

Эр хүнээс...

Яагаад ч юм ичээд байгаа юм шиг?

Imaginary Friend S1Where stories live. Discover now