12. Хамт бас дотно?

2.3K 400 54
                                    

Өглөөг амгалан тайван угтлаа. Энэ өрөөнд би бараг л дасаж байх шиг байна. Босож угаалгын өрөө орж гар нүүрээ угаагаад эргээд гарч ирэхэд Чэн гаднаас ороод ирлээ.

Би "Өглөөний мэнд" гэсээр яриа эхлүүлэхэд

Чэн инээмсэглэн над руу ширтээд "Өглөөний мэнд" хэмээн хариу хэлэв.

Асуудал дуустал Чэнтэй хамт байхаар тохирсон болохоор миний хувцас, үгүй ээ ер нь бол Элагийн хувцастай шүүгээг Чэний өрөөнд оруулаад ирсэн.

Хувцсаа солих санаатай шүүгээг нээх мөчид Чэн "Хэрэггүй!" гэсээр намайг зогсоолоо.

Би түүн рүү эргэж харан "Юу?" гэж асуухад

Чэн баг зэрэг хоолойгоо засаад "Хмм. . . .чамд шинэ даашинз хийлгэсэн. Түүнийг өмс" хэмээн хувцас солих хаалт руу заалаа.

Эла шиг байх ёстой, түүний эд зүйлсийг хэрэглэх ёстой гээд л цусандаа будагдсан аймшигтай даашинзнууд өмсүүлээд байсан хүн гэнэт шинэ даашинз надад зориулан хийлгэсэн гэхийг сонсох үнэхээр итгэмээргүй хачин мэдрэмж төрж байна.

Өөрийн эрхгүй "Я-Яагаад? ямар нэг чухал үйл явдал болох гэж байгаа юм уу?" гээд асуучихлаа.

Чэн "Үгүй дээ, зүгээр л шинэ даашинз хийлгэсэн юм. Хэрвээ чи дургүй байгаа бол-"

Би "Үгүй ээ! дуртай байна. . . маш их баярлалаа" гэсээр хурдхан хаалтын цаагуур орлоо.

Хаалтын цаана ороход үнэхээр эгдүүтэй даашинз угтаж авсан юм. Харах төдийд л сэтгэл баясахаар. Эмэгтэй хүн л болсон хойно иймэрхүү чамин ганган зүйлсэд дуртай бололтой.

Өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорсоор даашинзыг урамтай гэх чинь хурдхан өмслөө.

Даашинзаа өмсөж дуусаад түүний өмнө очиж зогсов.

"Ямар байна?" гэсээр доороо эргээд хормойныхоо тороос барин зогсоход

"Үзэсгэлэнтэй байна" гэх түүний намуухан хэлсэн үгс намайг түүн рүү харахад хүргэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Үзэсгэлэнтэй байна" гэх түүний намуухан хэлсэн үгс намайг түүн рүү харахад хүргэлээ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now