2. Гэртээ тавтай морил

2.3K 415 57
                                    

Өглөө эрт усан онгоц хөдлөх байсан тул бараг үүр хаяарч амжаагүй байхад шөнийн харанхуйд орноосоо бослоо. Холын замд гарах болохоор аяны богцоо нэлээд сайн бэлдээд авах хэрэгтэй бүх зүйлсээ эхнээс нь шалгаж нягталж хийгээд өрөөнөөс гарлаа.

Усан боомт рүү алхаж байхад тосгон тэр чигтээ унтаж байгаа мэт хүнгүй харанхуй байв. Бага зэрэг чихүүдэс төрөм хэдий ч урд минь харлан харагдах том хөлөг онгоц бол миний унаа. Эрт хөдлөх болохоор ажилчид нь лав сэрсэн байгаа байх гэж бодсоор алхаж байтал гэнэт нэг хүн амыг минь даавуугаар дарчихлаа.

Би уг нь биеэ хамгаалаад сурчихсан хүн гэвч гар хөлөө сайн хөдөлгөж ч амжаагүй байхад нүд харанхуйлан толгой манарсаар ухаан алдаад уначихлаа.

===============

Чих бага зэрэг шуугьж, нэг тийм хачин согтсон ч юм шиг, эсвэл мансуурчихсан ч юм шиг бодит бус хачин мэдрэмжийг авсаар нүдээ нээхэд алт мөнгөөр чимэглэсэн тансаг хээтэй улаан модон тавилга, хамба хилэн улаан хүрэн хөшигтэй тансаг өрөөнд сэрэв.

Юу болоод байгааг сайн ойлгоогүй болохоор хамгийн түрүүнд өөрийгөө зүүдлээд байгаа юу жинхэнээсээ сэрсэн үү гэдгээ мэдэхийн тул өөрийгөө барьж үзэж, гараасаа чимхэж ч үзлээ. Өвдөж байна. . .

Бодит байх нь. Гайхсандаа орноос буун цонх руу очиж үзэхэд хаана гэдэг нь мэдэхгүй ч маш том ордонд байгаа бололтой магадгүй 4-5 давхарт байгаа бололтой. Цонхоор харагдах үзэмжээр бол ордны арын цэцэрлэг гэмээр том талбай нүдний минь өмнө цэлийн харагдана.

Хамгийн сүүлд санаж байгаагаар бол хэн нэгэн намайг хулгайлсан байх ёстой. Гэхдээ хэн гэж? ван? гүн??. . .тайж? ноён??. . хэн юм бол?

За арай ч үгүй байлгүй дээ гэж бодсоор хаалга руу очин нээх гэтэл хаалганы бариулаас цахилгаан цохин хойш шидэгдээд уначихлаа.

Хол шидэгдэн юм мөргөсөндөө бие өвдөх бол саяхан барьсан хаалганы бариул гарын алгыг минь улаан хүрэн болтол нь түлчихсэн байлаа.

Өвдсөн дөө "Ямар чөтгөр нь вэ?" хэмээн нулимс цийлгэнэн гараа барин суух зуур хаалга нээгдэх чимээ сонсогдов.

Цочиж айх хослон дээш харахад хаалгаар орж ирсэн хүнээс болж хамаг бие арзайх шиг л боллоо. Учир нь тэр бол өчигдөр уушны газарт танилцсан Чэн гэх залуу байсан юм.

"Ч-Чи чинь??" гэсээр түүн рүү харан уулга алдахад

Чэн юу ч болоогүй мэт инээмсэглэсээр "Гэртээ тавтай морил Эла" гэх нь тэр.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now