3. Яг л хүүхэлдэй шиг

2.4K 407 49
                                    

Бид Чэний өрөө рүү явж байгаа бололтой. Ямар ч байсан намайг байлгаж байсан өрөө рүү лав биш. Түүний гарт тэврүүлэн шөнө дунд харуулын цэргүүд ч хөдлөхгүй хөшөө шиг зогсох бүдэг гэрэлтэй хонгилоор алхах нь улам ч түгшүүртэй.

Олон газраар, олон аюултай аяллыг ганцаараа давсан хэдий ч яг одоо мэдэрч байгаа дарамттай бөгөөд айдастай байдал юутай ч зүйрлэх аргагүй.

Нэлээд урт хонгилын дундуур алхсаар эцэст нь нэг өрөөнд орж ирэв. Харахад дээд зэргийн тансаг, язгууртан хүний унтлагын өрөө. Бүх зүйл нь тансаг хээнцэр харагдаж байгаа ч өөрт мэдрэгдэх сэтгэл минь харанхуй шоронд байгаагаас өөрцгүй айдас чихүүдэс дүүрэн байсан юм.

Чэн намайг тэврэн явсаар орон дээр хэвтүүлээд яг л халамжилж байгаа мэт хөнжлөөр хучин духан дээр минь үнсэв.

"Ийш тийш зүүдэндээ алхаад ядарсан биз дээ? унтаж амар даа, би тун удахгүй. . . ." хэмээн цаана байх өрөө рүү алхсанаа гэнэт эргэж харан

"Орноосоо босох хэрэггүй шүү. Дахиад энд тэнд явж байгааг чинь харах юм бол би маш их уурлана!" хэмээн яг л сануулж байгаа мэт хуруугаараа чичин ийн хэлээд цаана байх өрөө рүү орчихлоо.

Би зугтах болно. . .

Эндээс заавал гарна. . . .

Гэхдээ тэр өдөр нь өнөөдөр биш бололтой. Би хэтэрхий их яарсандаа болчимгүй үйлдэл гаргаж. Амархан мултрах тор биш гэдгийг нэгэнт мэдсэн болохоор ядаж түүний хэн болохыг, өөрийгөө хаана байгааг нарийн мэдэх хэрэгтэй. Бас энэ ордны гарц хаалга, нүх сүв бүрийг нарийн мэддэг болж байж л жинхэнээсээ зугтах талаар бодохгүй бол дараагийн удаа гэж надад байхгүй.

Дахиж зугтаж байгаад баригдах юм бол үхэж мэднэ.

Ийм л ухамсарт бодол толгойд минь орж ирсэн тул орноос босох гэж яарсангүй хөнжил дотор шигдэн хэвтлээ.

Хэдэн минутын дараа Чэн хувцсаа сольсон? магадгүй унтлагын хувцас нь байх нимгэн цагаан цамц, сул хар өмдтэй гарч ирэн хажуугаар минь орж ирэн хэвтлээ.

Түүнийг хүний төсөөлөлд буухгүй галзуу зүйл ярьдаг юм чинь түүнээс галзууг ч хийж мэдэх юм байна гэсэн болгоомжлол ч өөрийн эрхгүй төрсөн юм. Учир нь харанхуйд над руу ширтэж байсан түүний харц хэзээ ч хаана ч харж байгаагүй эгэл бус аймшигтай харц байсан.

Айдастай басхүү яах бол гэсэн бодолтой болгоомжлон түүн рүү ширтэх зуур тэр яг л аз жаргалтай эхнэр нөхөр мэт эелдэг хоолойгоор "Би ч гэсэн ядарч байна, унтах уу хонгор минь? алив тэврүүлэхгүй юм уу?" гэсээр инээмсэглэн гараа дэлгэлээ.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now