8. Надаас айх хэрэггүй

2.3K 398 83
                                    

"Х-Хордох гэнэ ээ?" хэмээн түүнийг өөрөөсөө түлхэхэд

Чэн одоо ч итгэж ядсан, магадгүй санаа зовсон төрхтэйгөөр над руу ширтэх бөгөөд "Миний хайрладаг нэлээд хэдэн амьтан өчигдөр шөнө үхчихсэн. Хор байна гэж тогтоосон ч юунд агуулагдаж байсан, яадаг хорыг одоо ч мэдээгүй байгаа" гэсээр уртаар санаа алдлаа.

Би "А. . ..Ааан тийм юм болжээ. Надад харамсалтай байна" гээд түүний мөрөн дээр гараа тавихад

Чэн гараас минь атгаад "Одооноос үргэлж миний дэргэд бай. Шөнө ч бас надтай унтаж бай" гэв.

Би "Гэхдээ би-"

Чэн "Гуйж байна, ядаж хортой холбоотой асуудал дуусах хүртэй" хэмээн хэлэхдээ тэр яг л гуйж байгаа мэт зөөлөн харцаар харсан юм.

Түүний тэр бүр гаргаад байдаггүй энэ харц намайг татгалзахаас өмнө буулгаж авлаа.

"З-Заа" гэж сулхан хэлэхэд

Чэн санаа нь амарсан бололтой "Сайн байна. Өлсөж байгаа биз дээ? явж хоол идэцгээе" гэсээр намайг хөтлөн дээш бослоо.

Унтлагын даашинзтай байсан тул гадуур нь урт халаад өмсөөд түүнийг даган өрөөнөөс гарав.

Биднийг зоогийн танхим руу алхаж байтал цэргүүд нэг өрөөнөөс юм зоож гаргана. Чухам даа бол үхсэн амьтад. ..

Тэднийг ахалж байгаа бололтой нэгэн цэрэг Чэний өмнө бөхийгөөд "Эрхэм дээдсээ, дахиад 16 амьтан үхчихлээ" хэмээн мэдээ дуулгав.

Чэн хэсэг зуур шоконд орсон мэт ямар ч үйлдэл хийсэнгүй, тэгж байснаа гэнэт "Ферэтумор?? тэр амьд уу?" гэж лавлан асуулаа.

Цэрэг "Тийм ээ эрхэм дээдсээ, тэр зүгээр байгаа" гэж хэлж дуусахтай зэрэгцэн цаанаас

"Дахиад 2 амьтан үхчихсэн байна" хэмээн орилж байгаа сонсогдлоо.

Чэний хөмсөг байдгаараа зангиран итгэж ядсан байдалтай цэргийг хойш түлхээд өрөө рүү яван орлоо. Тэр намайг хамт бай гэсэн болохоор би ч араас нь оров.

Энэ үнэхээр урт бөгөөд том танхим байсан юм. Гэхдээ амьтад байлгах зориулалтаар үүр хийж тохижуулсан. . .

Тэр бараг л хувийн амьтны хүрээлэнтэй байсан бололтой. Хэзээ ч харж байгаагүй, заримыг нь ийм амьтан болов уу гэж таамаглах төдий байхаар ховор нандин, сонин хачин амьтдаар дүүрэн байсан бололтой.

Гэвч яг одоо энд оршуулгын газар шиг л байна. Хаа сайгүй үхсэн амьтад. . .

Энэ бүхнийг хамгийн ихээр цочирдож хүлээж авч байгаа хүн нь мэдээж Чэн. Яг одоо түүний царай ууртай, гашуудсан, гайхсан гээд л маш олон мэдрэмжийг зэрэг илэрхийлж болох хүчтэй бөгөөд хүйтэн төрхтэй болсон байна.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S6 👑 [⚜️ Two Faced 🎭]Where stories live. Discover now