𝐘𝐨𝐧

518 62 3
                                    


Никиг ард үлдээгээд сургууль руу зүглэхэд түүний ардхан алхах хөлийн чимээ сонсогдоно.

Тэгж явсаар сургууль руу явж ороход шүүгээнийхээ урд зогсож байсан Ёнжүн намайг олж харан нааш зүглэн алхахдаа нүд нь гэнэт томроод ирэв.

Ойлгомжтой. Улайсан хацрыг минь олоод харчхаж.

Алхаа нь түргэсэн урд тулж ирээд хоёр гараараа хацраас минь базан эргүүлж тойруулж хараад үглэж гарав.

Ёнжүн "Хөөе хацар чинь яачихсан юм. Хэн ингэчихсэн юм. Яахаараа ингэж улайж хавдтал нь цохьдог байна аа? Бүр эмэгтэй хүүхдийн царайг шүү бурхан минь. Хэлчих хэн ингэсэн юм?"

Түүний чанга базалтанд нүүр хацар минь шахагдаж уруул минь цорвойсоор "Ч-Чүэ Ёнжүн яг одоо тавь-ь" гэж хэлж дуусаагүй байхад Никигийн гар хүчтэй орж ирэн Ёнжүнийг түлхчхэв.

Ёнжүний хөмсөг зангирсаар Ники рүү муухай харан "Чи түүнийг ингэсэн үү" хэмээн шүд зуун асуув.

Хариуд нь Ники ёжтой ч юм шиг инээвхийлэх аядаад хойд туйл мэт гүн хүйтэн хоолойгоор маш тайван "Би чамд эмэгтэй хүнд гар хүрчхээр юм шиг харагдаад байна уу?" гээд нэг хөмсгөө өргөн асуув.

Ямар гээч солонгос киноны үзэгдлээс яваад байгаа юм бол доо энэ хоёр.

Ники "Харин ч бүлэг охидод дээрэлхүүлж байхад нь аварсан гэхэд болно" гээд жаалхүү шиг л өөрөөрөө бахархсан мэт хэлээд дээгүүр харан зогсов.

Дээрэлхүүлсэн ч биш л дээ хонгор Ники минь.

Харин Ёнжүний хариу үйлдэл хонгилоор цуурайттал инээд алдах байсан юм. Тэгээд нулимсаа арчих мэт болон ёжлоод "Хэн? Дам уу?" гэхэд саяхан л бахдалтай нь аргагүй зогсож байсан Ники ойлгохгүй байгаа бололтой түүн лүү асуулт эрсэн мэтээр харахад

Ёнжүн түүний мөр лүү нөхөрсгөөр цохих аядан "Хаанаас ямар үлгэр уншсаныг чинь мэдэхгүй ч тэд Дамыг биш, Дам л тэднийг яаж ч магадгүй хүн. Чи түүнийг мэдэхгүй байна"

Тийм л дээ. Чүэ овогтны бага хүү Ёнжүнаас өөр намайг гарын таван хуруу шиг ээ мэдэх хүн тун ховор.

Никиг одоо ч ойлгоогүй байгаа бололтой хурц харцных нь дээдэх хоёр өмсөг үл ялиг зангирсан байдалтай ам нээх гэхэд нь би амжиж зогсоогоод "Одоо намайг ярих аа больж болох уу? Эхлээд энэ өлсгөлөн ходоодоо баярлуулах аядъя" хэмээгээд тэр хоёрыг хойно үлдээн цайны газрыг зүглэв.

𝐖𝐚𝐧𝐧𝐚 𝐩𝐥𝐚𝐲 [Non-ongoing]Where stories live. Discover now